Мөнгөө гудсан доороо хадгалж, машинаа зарахаас...
2015/10/02
Олон улсын мэдээ, мэдээллээс харахад гадаад ертөнцөд нефтийн бүтээгдэхүүний үнэ боломжийн хямдарсан харагдах юм. Гэтэл энэ төрлийн хэрэглээ нь 100 хувь гаднын хараат манай улсын төр, холбогдох салбарын яамны бодлого нэг л ойлгомжгүй.
Хэдийгээр Орос, Хятад зэрэг импортоор бензин, түлшээ авдаг орнуудад түүхий эдийн үнэ буурч байгаа ч манай импортлогчид ханшаа буулгахгүй гэнэ. Тиймээс тэднийг дагаад төрөөс онцгой албан татварыг нэмэх нь. Үүнийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тайлбарлахдаа, “Нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхий даяар буурч байгаа ч бид импортын хараат улс учраас үнийг хөдөлгөөд байх шаардлагагүй. Харин ч онцгой татвараа нэмчихээд ирэх оноос нефтийн бүтээгдэхүүний үнэ уналттай юм уу тогтвортой байвал татвараа багасгаад явж болно” гэж байх юм. Уг нь экспорт, импорт аль нь боловч бараа бүтээгдэхүүний үнэ бага байвал дагаад татвар нь ч буурдаг баймаар. Энэ байдал олон хүний гайхшралыг төрүүлж байгаа ч эцэстээ төсвийн бүрдүүлэлт гэдэг юманд л тулна. Нөгөө нэг зүйл нь бүх төрлийн хадгаламжийн орлогын хүүгээс татвар авахаар болсон явдал. Бяцхан зээ минь эх орноосоо хишгийг нь хүртэж, сар бүр олгодог 20 мянган төгрөгийг хурааж хуримтлуулж байгаад энэ зун Бээжин хүртэл аялаад ирсэндээ сэтгэл ханамжтай байсан. “Ирэх жил Москвад очно” гэж хөөрч байлаа. Гэтэл дансанд нь орсон тэр мөнгөнөөс ч татвар авах бололтой. Хэдийгээр бага боловч бас л зарлага болоод явах нь. Энэ бүхнийг бодож эргэцүүлээд нэг л шийдэлд хүрлээ. Зээлийнхээ хадгаламжийн мөнгийг банкнаас авч гудсан дороо хадгалаад хуучин ч гэсэн унаа /машин/-гаа заръя байз.
Зочин · 2015/10/02
Хуцдаг сайд б.на
Зочин · 2015/10/02
bank bank bus lombardnaas ch irged zeel avhaa bailaaaa ulam l hetsuu bolj bna daa