Зайсангийн иргэд  газрын асуудлаар  24 цагийн хугацаатай шаардах бичгийг  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд өгсөн байдаг. Уг албан бичгийн хариуг өгөөгүй тул  Зайсангийн иргэд  тус яамны үүдэнд өлсгөлөн зарлахаар болжээ. Иргэд өлсгөлөнгөө  12 цагт албан ёсоор эхлүүлэх юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.