Өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын “Төр хурахын-Ам”-д хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлага  Нийслэлийн онцгой байдлын газарт  2015.10.05-ны өдрийн 12:22 цагт иржээ.  Дуудлагын  дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын 113 албан хаагч, 10 автомашинтай, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 6 албан хаагч, 1 автомашинтай, нийт 119 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.05-ны өдрийн 19:30 цагт галыг бүрэн унтраасан байна.