4 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д зааснаар буруутгагдан яллагдагчаар татагдаад байгаа.

Шүүх хурлын эхэнд Г.Маралмаа биеийн байдал тааруу байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаагүй. Харин шүүх хурлын явцад Г.Маралмаа ухаан алдаж унасан бөгөөд үүний улмаас шүүх хурал цаг гаран завсарлаад эргэн орсон.

Шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргаж Т.Цогтод 24 жил, Г.Маралмаад 24 жилийн ял оноолоо. Тодруулбал, Т.Цогтод оноосон 24 жилийн 5 жилийг ялыг гянданд, үлдсэн 19 жилийг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. Талийгаач охины хойд ээж Г.Маралмаагийн 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.