Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Аймгийн ИТХ-д Ардчилсан намаас жагсаалтаар сонгогдсон төлөөлөгч Д.Ганцогт нь 2015 оны 10-р сарын 07-ны өдөр буюу өнөөдөр Аймгийн ИТХ-ын ажлын албан дээр согтуу ирж агсам тавьж танхайрчээ. Улмаар ИТХ-ын ажилтан Г-г толгой тус газар нь 2 удаа цохиж, боон төмөр сейф мөргүүлснийхээ дараа хашхирч , орилон гарч зугтсан байна. Одоогоор тус хэрэгтэй холбогдуулан Дорнод аймгийн Цагдаагийн газраас Д.Ганцогтыг саатуулан шалгаж байгаа аж.

Бид энэ хэргийн иалаар эргэн мэдээлэх болно.