Сэлэнгэ аймгийн Сайхан сум Гавшгай багийн Овоот хорооллын .. дугаар гудамжны .. тоотод иргэн 40 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй О бохирын нүхэнд унасан байна. Энэ тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 2015.10.08-ны 05:48 цагт ирж, 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулж 2015.10.08-ны өдрийн 06:18 эсэн мэнд гаргаж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ.

Тиймээс иргэд анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.