Өчигдөр нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Галын улмаас нэг хүн нас баржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5 хороо 8 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.07-ны өдрийн 23:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Уг гал түймэрт иргэн Л /53 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Үүнээс гадна байшин болон байшингийн дээвэр, 39 дүгээр сургуулийн автобусны буудлын хажууд машин шатаж байна гэсэн дуудлагууд ирж, түймрийг унтраажээ