Монгол улсын иргэд хамгийн аз жаргалгүй амьдардаг гэсэн судалгаа гарчээ
2015/10/10
Дэлхийн Аз Жаргалын өдөрт зориулж Америкийн судалгааны Gallup фирмээс хамгийн аз жаргалтай иргэдтэй орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын эхний байруудад Өмнөд Америкийн орнууд орсон бол Монгол улс 143 орноос 109-р байрт оржээ.
Монгол улсын өмнө амьдрахад ээлтэй 108 орон байна гээд бод доо! Мөн хамгийн харамсалтай нь Монголтой зэргэлдээ жагсаж байгаа орнуудын тоонд дайн дажин болж байгаа Ирак, Израиль мөн ядуурлаараа дэлхийд дээгүүр жагсах Хойд Африкийн орнууд жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголд дайн дажинтай, ядуурлын туйл болсон орнуудын иргэдтэй адилхан хэмжээгээр аз жаргалыг эдэлж байна гэсэн үг.
Жагсаалтыг гаргахын тулд 2014 онд улс бүрийн 15 аас дээш насны 1000 иргэдээс утсаар мөн биеэр маш энгийн асуултуудыг асууж тусгай судалгааны аргаар дундчилж гаргасан байна. Тэднээс асуусан асуултууд маш энгийн: Та өчигдөр сайхан амарсан уу? Та өчигдөр инээсэн үү? Тантай хүн хүндэлж харьцсан уу? Та өчигдөр ямар нэгэн сонирхолтой зүйл сурсан уу? Та өчигдөр аз жаргалыг мэдэрсэн үү? Аз жаргалыг энэ мэтчилэн энгийн хэмжүүрээр хэмждэг. Түүнээс биш мөнгө, эрх мэдэл, их хэмжээний хөрөнгө ердөөсөө ч биш.
Жишээ нь нэг хүнд оногдох дундаж орлогоор Гуатамала улс дэлхийд 118 т жагсдаг харин аз жаргалын индексээр тэд 4-рт жагсаж байна. Магадгүй Монголчууд капиталист нийгмийн үр дүнд гэнэт олдсон баялагт хөөрөн өөрсдийгөө хамгийн аз жаргалтай хэмээн эндүүрч болох. Гэхдээ энэ дунд хүн чанараа, хүнлэг сэтгэлээ, сурч мэдэх эрмэлзлээ, амралтаа, хоолоо, инээд хөөрөө алдаж стрессдсэн, бие биенийгээ барьж идэх гэж буй амьтад аятай зэрлэгшиж, аз жаргал гэж юу байдгийг ч мартаж орхижээ.
Судалгааны дүнг бүрэн эхээр нь http://www.gallup.com/poll/182009/mood-world-upbeat-international-happiness-day.aspx ээс хараарай!
- See more at: http://www.unen.mn/content/55114.shtml?alias=unen#sthash.0I6BbdGi.dpuf
segkh · 2015/10/12
zuv l zuil bichij Mongold avilgachid gazariin naimaa lizenz uul uurkhaigaar bayjsan khesgiin 250 urkhiin 200 gaad myangan khun l saikhan amidarch busad 2saya naiman zuun myuangan khun ulsgulun turiin daramt shakhaltan dor udur khonogiig unguruulj baigaa ni unen erkh barigchid gadaad ertuntsud khudal surtalchilgaa khiij ardchilsan khumuunleg gej bga bolovch ene ardchlal erkh chuluunii sain saikhniig deerkh 200gaad myangan khun amsch busad ni tur tsagdaagiin daranguilal dor amidarch baigaag gadaad ertuntsud duulgakh zorigton ch alga mukhuj bga novshiin Mongol ........................
Зочин · 2015/10/11
Manai oron shug taiwan saihan erh cholot gazar bhgui shu de humus mıni huni nutagt oilgono do
Зочин · 2015/10/11
bitgii iim balai hudal yum bichij bai.mongolschuud shig az jargaltai amar taivan amidarch baigaa uls hovor shuu.dandaa oorsodiigoo doosh ni hiij baih yum.ter ger horoolold chin ch gesen saihan baishin bariad erh cholootei saihan amidarch baigaa hun zondoo l baina.
zochin · 2015/10/11
muusain hulgaichuudaas bur neg bolj bnaa boldog bol bugdiig ni.............
Зочин · 2015/10/11
yg unen bn bid nar onoodor ewd horongo mongonii bish zugeer setgeliin hoosrold orson bn setgel gutral gdg huniig zugeer l mohold hurgeh shaltgaan shvvdee
jaag unen · 2015/10/11
hamgiin gol uls ornii ard tumen eruul baih gamts undes bol hoolhuns shuu dee erhem eronhiilogchoo
Зочин · 2015/10/11
Ингэхэд ер нь жаргал гэж илэрхийлж юуг хэлдэг юм болоо ? гэж тэртээ цагт тэр нэгэн хүн хэлсэн юм байлээ шүү хэхэ.
Зочин · 2015/10/10
яг үнэн судалгаа хийжээ хүнсний бүтээгдэнүүнүүд нь ямарч баталгаа байхгүй эмнэлэг үйлчилгээ нь энгийн иргэдэд үнэнчээр үйлчилдэггүй,,
tuya · 2015/10/10
Tiim shuu .ene unen bichjee. Mongolchuud uur utsaartai strestei boltsgoojee. Az jargal gej baihgui.ard tumnee jarguulj chadah sain uhaantai huniig burhan bidnluu uu xezee yavuulah bol .buyantai hun udahgui songogdono bid olj songuuld aa ter uhaantai buyantai hunee songoh bolno ithej bna.bugd az tai mongokchuud bol bid.
Тэрсээ · 2015/10/10
Төр засгийн эрхэнд хамгийн байж болохооргүй хүмүүс гарч, идэж уух тансаглахыг эрхэмд бодож, нэг насаараа эрх мэдэлтэй угсаа засгасан хаан мэт байх. Хаан ч гэсэн ард түмнээ боддог биз дээ. Бодол нь хаан шиг, үйлдэл нь боол адил байна. Үүний гороор хүмүүс гадагш дүрвэж байгаа. Чадалтай нь гадаадад, арай доор нь хотод, түүнээс доорхи нь аймгийн төв... эцэст нь уулын мухарт байгаа малчин гэх мэт..