Цуврал газар хөдлөлтүүд болоод л байхад....
2015/10/10
Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт нийслэлд Гүнжийн сүм орчимд нэлээд хүчтэй газар хөдлөлт болж иргэд энэ тухай шуугиад л өнгөрлөө. Харин албаныхан таг. Үүний өмнө дараа нь бас энд тэнд \хөдөө орон нутагт\ газар хөдлөлт мэдрэгджээ.
Мэдээллийн сайт ухаад үзвэл мэдээнүүд нь байж л байна. Гүнжийн сүмд голомт нь болсон хэдий ч нийслэлийн олон газарт газар хөдлөлтийн чичиргээ хүчтэй мэдэгдсэн аж. Монгол Улс тэр тусмаа нийслэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Баруун талдаа Эмээлт, зүүн талдаа БЗД-ийн 20 дугаар хороо Гачуурт, Гүнжийн хоолойн хагарал гэж байдагаж. Мөн нийслэлийн баруун талд хамгийн ойрхон буюу аюул учруулах эрсдэлтэй хагарал бол Хустайн нурууны хагарал юм байна. Эдгээр хагарал идэвхжих, цаашлаад газар хөдлөлтийн идэвхжил, давтамжууд ойртох иймэрхүү тохиолдлууд болохгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй байхад холбогдох албаныхан ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж суудгийг бүү мэд.
Удахгүй 10 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн гамшгийн эрдслээс хамгаалах өдөр болдог. Энүүгээр иргэдэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэг, мэдээлэл өгдөг нэр зүүгээд л өнгөрдөг практик бий. Дорвитойхон дадлага сургуулилт хийгдэж, иргэд олон нийтэд мэдэгдэхүйц ажил, арга хэмжээ зохиож байвал уг нь зүгээр юм даа.
Зочин · 2015/10/11
УБ-рт өчигдөр үдэд бас доргилт явагдах шиг боллоо. Нэг удаа их дэлгүүрийн орчим хүчтэй доргилт мэдрэгдлээ. Гэтэл орой мэдээгээр УБ-рт юу ч болоогүй юм шиг хөдөө орон нутагт л газар хөдөлсөн гэх юм, Лавлаж өгнө үү.
Зочин · 2015/10/11
Хаана очиж аврагдах юм вэ Гараад зогсоно хажуугийн байр нураад дарна, тэрний оронд байрандаа байж байгаад азаа үзсэн дээр
Зочин · 2015/10/10
дөнгөж сая 14 цаг 01 минут орчимд батсүмбэр суманд битүү түжигнэсэн дуу гарч миний ширээ садал чичирч хөдөллөө энэ газар хөдлөлт мэдэгдэж байгаа хэлбэр үү