Т.Нямдорж: Цэцийн даргад бид хуулийнхаа дагуу л “570” машин авч өгсөн
2015/10/11
УИХ-ын өчигдрийн хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж гишүүн “ЗГ-аас Үндсэн хуулийн цэцэд 195 саяын үнэтэй 570 маркын машин өгчээ. Мөн дээрээс нь нэмж 300 сая төгрөг өгөхөөр болсон байна. Энэ бол нэг ёсны хахууль юм” хэмээн танилцуулсан. Тэрбээр чуулганы дараа ажлын хэсгийн гишүүдийнхээ хамт хурал хийж дээрх асуудлыг сэтгүүлчдэд өгсөн. Гишүүд ч энэхүү асуудлыг нэн яаралтай шалгах шаардлагатай гэж үзээд цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан юм.
Тэгвэл энэ асуудлаар Төр, засгийн үйлчилгээний автобаазын дарга Т.Нямдоржоос тодруулсан юм.
-ЗГ-ын зүгээс 195 сая төгрөгийн үнэтэй 570 машин гаргаж өгсөн гэж гишүүд мэдээллээ. Та энэ талаар өгөхгүй юу?
-Үндсэн хуулийн цэцийн дарга манайд маш олон удаа санал тавьж байсан. Яагаад гэхээр, Засгийн газрын 184 дүгээр тогтоол байдаг юм. Энэ тогтоолоор бол Үндсэн хуулийн цэцийн дарга бол тусгай, техникийн чадвар өндөр машин унах ёстой. Цэцийн дарга өндөр албан тушаалтан. Үндсэн хуулийн цэцийн дарга манайд гурав, дөрвөн ч удаа санал тавьсан. Сая машиныг нь өөрчилж, шинэ тэрэг авч өгсөн. Үндсэн хуулийн цэцийн даргад сая машин авч өгөхөд төвсөөс нэг ч төгрөг гараагүй ээ. Бааз өөрийнхөө аж ахуйн тооцоонд орсон мөнгөөрөө авч өгсөн. Цаг хугацааны хувьд адилхан болсон юм шиг байна. С.Баярцогт дарга ч үүрэг өгөөгүй.
-Танай байгууллага яг ямар чиг үүрэгтэй ажилладаг юм бэ?
-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч эсвэл Ерөнхий сайдын цуваанд хөдөө явж байгаад жилд нэгээс хоёр машин эвдэрдэг. Ийм тохиолдол хоёр, гурван удаа гарсан. Энэ машинуудын эвдэрлийг бид түргэн шуурхай шинээр сольж өгдөг. Энэ бол манай баазын шинж, техникийн талаасаа. Засгийн газрын автобааз бол төрийн өндөр албан тушаалтнуудад автотээврийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байгууллага. Олон жилийн туршлагатай. Саяхан бид 80 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Монгол төрийн гурван өндөрлөгөөс гадна төрийн өндөр албан тушаалтан 11 хүнд үйлчилдэг. Жишээ нь, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг тээврийн үйлчилгээгээр хангадаг.
-Үндсэн хуулийн цэцэд өндөр өртөг бүхий машин өгсөн нь хахуулийн шинжтэй гэж олон хүмүүс тайлбарлаж байна?
-Үндсэн хуулийн цэц ч биш УИХ-ын Байнгын хороодын дарга нарын тэргийг ч сольж өгсөн. Сайд нарын тэргийг ч шат дараалалтай сольж өгч байгаа. Манай бааз улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Өөрсдөө аж ахуйн тооцоонд ажилладаг учраас бааз өөрийнхөө нэмэгдэл орлогоосоо машин авч өгдөг. Манай бааз Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг байгууллага. Гэрээнд заагаад өгчихсөн байдаг. Үндсэн хуулийн цэцийн дарга манайд ирүүлсэн бичгээ Хэрэг эрхлэх газарт ч бас явуулсан юм билээ. Энэ бол улс төрийн ямар нэгэн зорилго агуулсан зүйл байхгүй ээ. Тухайн албан тушаалтны унааг сайжруулж аюулгүй байдлыг хангаж өгөх үүргээ л биелүүлсэн.
Г.Лхагва
- See more at: http://www.unen.mn/content/55055.shtml?alias=unen#sthash.vTXJbgN1.dpuf
hyn · 2015/10/13
Shaarnyyd
Зочин · 2015/10/12
unen hutsah yumaa muu avto baaz tusvuus mungu avahgui uursduu ymar eh uusverees ter ih mungiig oldog bnaaa ATГ shalgah heregtei. ene muu hurgan bantan ih hutsaj bna aa
Зочин · 2015/10/12
Tsalingaa buren tavij chadhgui bj
Батхүү · 2015/10/12
Энэ эрхэм бид өөрсдийн мөнгөөр гэж хэдсэн эдний мөнгө гэж юу байна аа одоо худал ярих ч бүр өрсөлдөөн болжээ
Зочин · 2015/10/12
Хэнд ямар үйлчилгээ үзүүлээд мөнгө олдог юм бол...
Зочин · 2015/10/12
Yamar orlogo oldog baiguullaga um bol oo oilgosongvi ene ch neg muu buunii nohoi l bna l daa
Bankir · 2015/10/11
Ene nohor estoi tseejeeree hamgaalj bna daa ! Benzin tulshee yana gej mongo baihgui gej boon ym boldog baij manai baaz mongooroo avh ogson gej hutsaj bna ! Ene baaziin darga chine mongol banknii zahirlaas iluu erh medeltei dolgnuur baih ni !
aagii · 2015/10/11
uuriiguu ediin zasagch genee mani metiig munhag haranhui gej bodsiin baih da nuguu lalar pizdaagaa heleed suuj baival barav heleh ug alga estoi neg debiil gar bna
зочин · 2015/10/11
Аж ахуйн тооцоотой гэнээ. Тэгвэл яаж орлого олдог юм бэ
fuck · 2015/10/11
pizdaakuuuud ta nar ard tumnii munguur ingej tuilj bolohgui
Зочин · 2015/10/11
saihan ulger yarij bnaa. ter avtobaaz uuruu tiim ih mungutei yum uu? haanaas , yaj , yamar argaar mungutei bdag yum be. hervee tiim mungutei bol mongoliin yaduu ard tumend tuslaach ter huuhduuded hool und , huvtsas hunar , surguulid oruulj uguuchee...... hudlaa avilga hahuuli avchaad hudlaa yum yariad l
за заааа · 2015/10/11
хэхэ энэ хэний захиалгаар бурав