Монголын мэргэжлийн дууны урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ эзэлж, мэргэжлийн дуулаачийн урлагт 10 гаруй жил улсын чанартай уралдаан тэмцээнд тэргүүн болон дэд байрын шагналыг дараалан авч байсан Монгол Улсын Тэргүүн Юндэн МУСТА Б.Баттөр маань тархины хүнд өвчний улмаас тархины нарийн хагалгаанд яаралтай орох болж Солонгос улсыг зорих гэж байна.

Урлагийн салбарт ид хийж бүтээх насандаа яваа авъяаслаг дуучны маань эмчилгээний нийт зардал урьдчилсан байдлаар35,000-50,000 ам.доллар болж байна.

Иймд эмчилгээний зардалд зориулах зорилгоор СУИСургуулийн дуулаачийн ангийг төгссөн нэг ангийнхан нь болон түүний найз нөхөд, хамт олон урлагийн үе үеийн найз нөхөд нь эмчилгээнд нь зориулан арваннэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд “Монгол улсын урлагийн төлөө зүтгэе” нэртэй тоглолтыг урлагийн салбарт цар хүрээтэй уран бүтээлээ туурвиж буй 21 аймгаас төрөн гарсан мэргэжлийн дуучид болон рок поп одод хамтлагийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулж байна.

Та бүхэн дуучин Б.Баттөрдөө сэтгэлийн дэм хайрлан энэхүү тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99065834, 99114645,99034006

Тоглолтын билет: Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалах ба 1900-1950 үнэгүй хүргэж байна.

Эмчилгээний зардалд зориулан хандив өгөхийг хүсвэл:

Худалдаа хөгжлийн банк: 499236559/ төгрөг/

499236560 / ам.доллар/

Хаан банк: 5028205058

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай