2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 375 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 228 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-4, явган зорчигч- 11, зорчигч-3. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: БЗД-ийн нутаг ХСИС-ийн урд замд Мазда Титан маркийн авто машины жолооч И нь явган зорчигч 13 настай эмэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна. Мөн БЗД-ийн нутаг ДЮЦ ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 02 настай эрэгтэй Э нарын 2 хүнийг унагаж гэмтээжээ.