2015.10.09-2015.10.10-нд шилжих шөнө Архангай аймгийн ЗДТГ-ынхан Их тамир сумын "Тайхар чулуу" амралтын баазад салхинд гарсан байна. Улмаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Болорын Архангай аймаг дахь итгэмжлэлт төлөөлөгч, аймгийн засаг даргын орлогч, Улсын харцага Мишкагийн Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, Төрийн сангийн хэлтсийн дарга н.Гүрсүрэн нар хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л-ийг зодож гэмтээсэн байна.

Одоогоор Л-ийн биеийн байдал хүндэвтэр тархины хүнд хэлбэрийн доргилт, зөөлийн эдийн няцралт, нуруу нугасны гэмтэл оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.