Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн Г /57 настай, эрэгтэй/ 2015.10.09-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гарч тус уурхайн 1 дүгээр пост руу явна гэж гараад сураггүй болсон байна. Улмаар гэртээ эргэж ирэлгүй 3 хоносон тул эрэн сурвалжллуах дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 07:19 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 8 албан хаагч, 1 автомашин, нийт 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар тус аймгийн Мандал сумын Түнхэл багийн Гацуурт голын эрэг дээрээс 2015.10.13-ны өдрийн 09:20 цагт цогцсыг олсон бөгөөд цагдаагийн байгууллагад цогцсыг хүлээлгэн өгсөн.Улмаар талийгаач гадны нөлөөтэй нас барсан эсэхийг шалгах юм байна.