Талийгаачид бурууг тохож хэргийг хаах уу
2015/10/19
Цагдаа цагдаагаа хөнөөжээ. Ийм мэдээлэл хэвлэлээр цацагдахад хүмүүс цохирдон хүлээж авч, тэд чинь хүн хороох биш бусдыг хамгаална, аварна, сэргийлнэ гэсэн тангараг өргөсөн мөрдөстнүүд биз хэмээн уулга алдаж байлаа.
Гэвч 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт ийм хэрэг үйлдэгдсэн юм.
Эрүүгийн цагдаагийн газрын 19 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг бидний хэлж заншсанаар Мэлхий хадны ойролцоох амралтын газар очсон аж. Салхинд гарч ажлын алжаалаа тайлахаар очсон ч сархад уун хөлчүүрэн маргалдаж, гар зөрүүлсэн гэж бусад албан хаагчид мэдүүлсэн байна. Харамсалтай нь, Х цэл залуугаараа бусдын гарт амиа алдлаа. Одоогоор Ө-г саатуулан, УМБГ-ын Тусгай субьектийг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Амиа алдсан залуугийн гэр бүлийнхэн маш хүндхэн байдалтай байна. Гурван бяцхан хүүхэд аавгүй боллоо. Амраг бүсгүй нь тулах түших ханьгүй боллоо. Аав, ээж нь хүүгүй боллоо. Ах, эгч нь дүүгүй боллоо. Дүү нар өмөөрөх ахгүй боллоо. Энэ гэр бүлд үүнээс аймшигтай зовлон гэж үгүй. Амьд мэнд үлдсэн бол сэхээгээд босгоод ирнэ дээ гэсэн итгэл байхсан. Гэвч Х холын холд гэр бүлдээ эргэн ирэхгүйгээр нисчээ. Өхөөрдөм жаахан үрс нь аавыг санаж, үүд сэвхийх тоолонд бөртөлзтөл ширтлээ ч хэзээ ирэхгүй.
Гэвч энэ хэрэг их л ээдрээтэй бололтой. Учир мэдээлэл нь “хаалттай”. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн тайлбарлаж буй юм. Гагцхүү “ Цагдаагийн Ерөнхий газрын "Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах амралтын газар ажлын бус цагаар буюу чөлөөт цагаараа амарч байх хугацаанд тус албанд ажилладаг Х гэгч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан нь үнэн” гэсэн мэдээллийг өгөв.
Ар гэрийнхэнд нь ч гэсэн архи ууж, зодолдоод ийм хэрэг гарсан тухай дуулгасан гэнэ. Архинд бурууг өгч, алдаж эндлээ гэсэн тайлбарыг гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой байна. Тэдэнд сэжиг таамаг бишгүй байгаа аж.Ингэж хардах эрх талийгаачийн гэр бүл бий.Тэднийг буруутгах аргагүй.
Цагдаагийн хошууч Х нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Эрүүгийн цагдаагийн газарт ахлах мэргэжилтнээр томилогдоод удаагүй байхдаа амиа алдав. Тэрээр нууц асуудал хариуцсан ажилтан байсан гэх.
Хуучин ажилдаа байж байхгүйдээ гэж хэлсэн гэх. Ерөнхийдөө шинэ хүнийг алгаа тосон уриалгахнаар угтаж аваагүй бололтой. Талийгаачийн эгч энэ талаар “Дүү маань шинэ ажилд ороод нэг сонин байсан. Архи дарс уудаггүй хүн шүү дээ. Гэтэл сүүлийн үед энд тэнд холхон машинаа тавьчихаад ирдэг болсон. Бас гэртээ ирэхдээ их бухимдуу байх болсон. Бас сэтгэл санааны хувьд ямар нэгэн дарамттай байсныг ч үгүйсгэхгүй” гэжээ.
Тиймээс ч Эрүү болон Мөрдөн байцаах газрын албан хаагчид хоорондоо түнжин тааруу байж, шинээр томилогдсон хошуучид хүнд дарамт болсон уу, эсвэл нууцын зэрэглэлтэй мэдээлэл дэлгэгдэх учир амийг нь егүүтгэв үү” гээд ар гэрийнхэн ч хардаж байгаа ч нуухгүй байна.
Бас нэгэн сэжүүр ар гэрийнхнийг анхааралд өртжээ. Учир нь 19 албан хаагч 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр амралтанд явсан. Гэтэл энэ өдөр нь амралтын биш ажлын өдөр байжээ. Үнэхээр л амарч, наргих гэж байгаа бол ажлаа таслан байж явах ямар шалтгаан байв.
Гэтэл ЦЕГ-аас ажлын бус цагаар буюу чөлөөт цагаараа амарч яваад амь насаа алдсан гэх тайлбарыг өгч байгаа нь дээрхтэй зөрчилдөөд байна. Амралтын газрынхан баасан гаригийн өглөөгүүр амрахаар ирсэн гэж тайлбарлаж буй. Тэгэхээр нэг өдрийн ажлыг албан хаагчид өөрсдөө дур мэдэн таслав уу, дээрээс амраад ир гэж тушаав уу гэдгийг нягтлах шаардлагатай юм.
Хэргийн газар хамгийн түрүүнд очсон 6 дугаар хорооны эмчийн тайлбараас амрагчид баасан гаригийн өглөө амралтын газар очоод хорхогооч идэж амжилгүй талийгаач бурхны оронд заларчээ. Ийм байхад ажлын бус цагаар болсон гэж хууль хяналтын байгууллага хариуцлагаас мултарч болох уу. Баасан гариг ажлын өдөр. Өглөөгүүр явсныг бодоход ингэж амрах эрхийг хэн өгөв. Тушаалаар ажилладаг албан хаагчид хэзээ ч дур мэдэн ажлаа хаяад архидаж явахгүй.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд "Архидан согтуурахтай тэмцэх талаар авах арга хэмжээний тухай” А/248 дугаар тушаалыг гаргасан байдаг. Салбарын яамнаас ямар нэгэн арга хэмжээг архигүй зохион байгуулах үүрэг өгдөг ч энэ нь огт хэрэгждэггүй байна. Бэлгэдлийн шинж чанартай цаасан дээр бууж, дарга нарын ширээний нүдэнд тоосонд дарагдаад л байж байдаг аж.
Хэрвээ энэ тушаалыг мөрддөг, ажлын цагаар амралтанд явуулах шийдвэр гаргаагүй бол цэл залуухан хошууч, гурван хүүгийн аав өнөөдөр амьд байх байлаа.
Сүүлийн үед талийгаачийн үхлийн талаар зүрх хаагдсан гэсэн мэдээллийг цацах болжээ.Энэ нь хэргийг аллага биш, зүрх нь ачааллаа дийлэхгүй хаагдсан гэж хэргийг хаах гэсэн оролдлогын эхлэл юм биш биз. Хэрвээ ингэж шийдвэл үхсний хохь, амьдын зол болох нь. Гагцхүү одоо шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Үүнд л найдая.
Х.Тэргэл
http://times.mn/
Зочин · 2015/10/23
ЦАГДААГИИНХАА ТА НАР. АМРАХ ЗАВГҮЙ СТРЕСС ИХТЭЙ .ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЦЕГ- ДАРГА НАР АА АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГААР ЗУГААЛГА Ч БИШ БУСАД АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ. ТУШААЛ. ТООТ ГАРГААЧ. ЦАГДААГИИН АР ГЭР ҮР ХҮҮХДҮҮДИИН НИИГМИИН АСУУДЛЫГ АЖЛУУЛДАГ ШИГЭЭ ХАРИУЦ.
ИРГЭН · 2015/10/21
ЧИНГЭС. ДАРГАА дүүргүүдийн чинь урлагийн үзлэг болно гээд архидалт их хииж байна ялангуяа сонгиноныхон чинь ойр ойрхон сонгино дээр гэнэтиин шалгалт хийж бай . Амруулахгүй юм архичдаасаа салаач. Халаач ар гэриин ханд маш хэцүү байна.
irgen · 2015/10/19
Huurhii unen zuvuur ni shiideed uguuseède huuliihan shudragaar hergiig ni unneer ni shiidej uguh estoi do
zochin · 2015/10/19
Chingis ogtsorbol hereg unen zoboor shiidegdene huni ami tsalingiin hubitai tentsehgui ee Cingisee chi ogtsor
zochin · 2015/10/19
Hashbolor Chingisin tushaalaar eruud ochson buruutan ni Chingis
zochin · 2015/10/19
Ar ger ni Chingistei zargald naadah chini ih hun daramtaldag novsh baina lee ta har aigaad hereggui tegehgui bol hereg ni zamharna buh gazraar zargald halagdtal ni zargaldaj baij unenig olno
zochin · 2015/10/19
Chingis aimar muuhai hun dee Hashbolorig eruugih tsagdaagiinhan daramtalsaar baigaad amraltand ajlin tsagaar zodoj alsan baina iee ene Chingisin hiisen ajil HZSaidaa Chingisiig hal