С.Ононбаяр: Нийтийн тээврийг төлбөргүй болгох санал тавьж байгаа
2015/10/26
Л.ХЭРЛЭН
НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийтийн тээвэр, түүгээр зорчих асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар НИТХ дахь “Шударга ёс” бүлгийн дарга С.Ононбаяраас тодрууллаа.
-Цахим үйлчилгээнд шилжсэн нийтийн тээврийн үйлчлэх журамд иргэдийн хүсч байсан өөрчлөлтийгтусгав уу?
-НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг хоёр асуудал тавьсан. Нэгдүгээрт, өнөөдрийн нийгмийн амьдралтай холбогдуулж дамжин суултыг үнэ төлбөргүй болгоё гэсэн. Энэ асуудал шийдэгдэх шатанд орсон. Хоёрдугаарт, манай улс оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмждэг. Гэтэл сурагчид яагаад үнэ төлбөргүй зорчиж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг оруулж, нийслэлийн Засаг даргад тогтоолоор үүрэг өглөө. Энэ асуудлыг судалж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай цаашид ярина.
-Санал оруулахаас өмнө боломж, нөхцлийг судалж үзэв үү?
-Нийтийн тээврийн машин, цагийн тарифыг тодорхойлсон. Тухайлбал, угсраа автобус цагийн даалгавар өгөхөд 39731, тролейбус 27425, автобус 32993, дунд оврын автобус 33777 төгрөгөөр явж байгаа. Нөхөн олговрыг өгөхөд сард 132 тэрбум төгрөг цуглаж байгаа. Энэ мөнгө иргэдийн орлого, нөхөн орлогоос бүрдэж эргээд хуваарилагдаад явна. Үүний үндсэнд сурагчдыг яагаад үнэ төлбөргүй явуулж болохгүй вэ гэсэн асуудлыг бид ярьж байгаа юм. Цаашид нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох систем рүү орох саналыг манай бүлэг тавьж байгаа.
-Цаашид энэ салбарт хүндрэлтэй байгаа ямар асуудлууд байна?
-Цахим системд шилжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, хүмүүс ам сайтай байна. Хүнд асуудал нь маршрут төлөвлөлтийн асуудал юм. Маршрут төлөвлөлт богино эргэлттэй болсноор давхацлыг арилгасан. Гэсэн ч иргэдийн зүгээс 500 төгрөгөөр зорчдог байсан газраа 1000 төгрөг төлж очдог боллоо гэж шүүмжилж байгааг манай бүлэг судалж үзье, саналыг нь авъя гэсэн. Дээр нь хөдөө, орон нутгаас ирсэн ахмадууд картаа хаанаас авах вэ гэдэг асуудал бий. Оюутнуудын тухайд картаа захиалсан бол өмнөхтэй адил түүгээрээ үйлчлүүлээд явж болно гэсэн зарчмын санал дэвшүүлсэн ч дэмжигдсэнгүй.
Иргэн · 2015/10/28
Энэ сэтгэгдэл бичиж байгаа нөхдүүд бодвл өөрсдөө юу ч хийж санаачилж чадахгүй хүнд атаархаж муу зүйл хийж байдаг новшнууд л байх. Энэ залуугийн дэвшүүлж байгаа санаа зөв гэж бодож байнав Учих нь миний хүүхдүүд яагаад мөнгө төлж автобусанд суух ёстой юм. гадаадын өндөр хөгжилтнй орнуудад ахмад настан хүүхэд оюутан залуусаа хамгийн их дэмждэг нийтийн тээвэртэйч гэсэн төлбөргүй зорчдог. Ер нь Энхбаярын оймсных байраа л новш хулгайч болчихдогымуу харин ч Энхбаярыг өмөөрмөөр санагдчихлаа бодоод байх нь Хужаа гэдгээ олонд дэлгэсэн Элбэгдоржооос илүү улс эх орныхоо эрх ашгийн төлөө гэсэн сэтгэлтэй улс төрч гэж боддог. Тэр утгаараа ч гэхүү дээ ардын хүүхэд жирийн иргэнээс шат шатны сонгуульд иргэдийн төлөөллийг бий болгож чадаж байгаа. Энэ сэтгэгдэл бичсэн нөхдүүд өөрсдөө мэдрэл муутай хүнд атраахаж суухаас өөр юу ч хийж чадахгүй шдээээ
Зочин · 2015/10/27
Enkhbayar iim medrel muutai ymnuudaa zailuulmaar ym namaasaa
Зочин · 2015/10/27
haanaas ni mungu shaah vee yaaj dahin tuluulugch boloh vee geel bodoj suugaa hulgaich bndaa
Зочин · 2015/10/27
tatvariin mungiig ingeel samarch bgmdaa muu novshnuud Batuul geel dairaad bdg ene met tuluulugch ner zuusen hulgaich nar l iim ym hj bgaashd
Зочин · 2015/10/27
hutsdag muu oimosnii banid ve tgd naad niitiin teever chine yaaj hugjih ym bolovsrol nimgen hulgaich ve
Зочин · 2015/10/26
төр улсыг минь самарах нь дээ. сонгууль дөхөөд аманд орсоноо хуцах болж дээ.
багш · 2015/10/26
хичээлдээ биш баар ресторан хэсэх гэж яваа хөгийн оюутан биш муусайн сурагчдаас мөнгө авдаг мөн ч тэнэг засаг да Ёстой авах хүнээ сонговоо үнэгүй болго
зочин · 2015/10/26
Тэгээд энэ хун бидний емнеес менге телех юм байна л даа энэ бол цэвэр хорлон суйтгэх ажиллагаа хавханд л унэгуй бяслаг байдаг улс орноо самарч байгаад ч хамаагуй дээшээ гарч татвар телегчидийн менгенеес хумсалж амьдрах санаатай популист иймэрхуу новшнууд энэ улсийгбур дампууруулана
ЗОЧИН · 2015/10/26
МӨӨРДӨГҮҮД НЬ ОНХОЛДТОЛ ХУДЛАА БҮЛТРЭХ ЮМАА