Монгол улс төвийг сахих асуудал улстөрийн намын удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дэмжигдсэн талаар Ерөнхийлөгч энэ намар онцолсон. Хүндэтгэлийн хуралдаан дээрх мэдэгдэл ердөө сар гаруйхны хугацаанд биеллээ олж, Монгол улс төвийг сахих тухай хуулийг боловсруулан, УИХ-д өргөн бариад амжив. Хуулийн төсөл эхний даваагаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос эхэлж, хаалттай горимоор хэлэлцэгдэн, дэмжигдээд буй.
Ерөнхийлөгчийн хэлснээр бол засгийн газар тун удахгүй Монгол улс төвийг сахих болсноо Дэлхий нийтэд зарлан тунхаглах юм байх. Тэрээр “Төвийг сахих тухай хуулийн төслийг УИХ-аар оруулж батлуулна” хэмээн шууд зарласныг бодоход ерөнхийдөө үндсэн тохироонууд хийгдсэн бололтой.
Нөгөө талаас Монголчуудын цусанд нь байдаг голч хандлагаар “Төвийг сахих” гэдэг үг чихэнд чийр болохгүй. Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахгүй гэсэн үг. Чухам ийм өнцөгийг олж харсан учраас УИХ тайван замаар хуулийг хурдан батлах бодлого барьж байгаа талаар эх сурвалжууд онцолж байна.
Хамгийн гол нь Монголчууд бид “Төвийг сахих” үзлийн талаар хэр мэдлэгтэй, үзүүт, харуут туршлагатай ард түмэн билээ гэдэг асуулт байна. Сайтар ойлгож амжаагүй байтал нэг л өдөр Дэлхий нийтэд “Монгол улс төвийг сахина” гэх өгүүлбэр хүчтэйгээр зарлагдаж, араас нь гарах үр дагаварыг итгэж ч чадахгүй хүлээж авах эрсдэлтэй тулах вий. Эл болгоомжлолын үүднээс дорх нийтлэлийг сийрүүллээ.
Швейцар яагаад төвийг сахисан бэ?
Манайхан төвийг сахиснаар шууд л Швейцар шиг хөгжинө гэж хөөрөөд байгаа. Гэтэл Швейцар төвийг сахих үзэлд нэгдэх хүртлээ Баруун Европ дахь Сэргэн мандалт хийгээд Соён Гэгээрлийн эрин үе, Англи, Франц, Герман, Нидерландад зэрэг орнуудад болсон хувьсгалуудыг дамжжээ.
Газар нутгийн онцгой тааламжит бүс нутгийн дайчин, омгорхуу овгоос үүсэлтэй Швейцарчууд Альпийн нуруу дамнасан их дээрэм тонуул хийсэн олон жилийн туршлагаасаа нэг зүйлийг бат ойлгосон байдаг. Тодруулж хэлбэл, олон зам даган дэрэм хийж, тодорхой бус явснаас