Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь 1960 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан. Тухайн үед Гадаад худалдааны танхим буюу өнөөгийн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд Гадаад худалдааны арбитр нэртэйгээр байгуулагдаж байсан. Өдгөө түүхт 55 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа Монголын олон улсын ба үндэсний арбитр нь үйл ажиллагаагаа тогтмол тасралтгүй явуулж, Монгол улсын арбитрын нүүр царай болж гадаад, дотоодод арбитрыг төлөөлөх хөгжүүлэх сурталчилах чиглэлд амжилттай ажиллаж байна. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 55 жилийн ойн арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр МҮХАҮТ дээр болно. Ойн баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалтанд арбитрчид, хамтран ажилладаг хуулийн байгууллагуудын төлөөлөл оролцож баяр хүргэх ба 55 жилийн ажлын ололт амжилт, үйл ажиллагаагаа дүгнэж арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга илтгэл тавьж мөн зарим арбитрчдыг шагнаж урамшуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана. Уг арга хэмжээ нь арбитрын байгууллагыг бусад хамтран ажилладаг хуулийн байгууллагууд болон олон нийтэд таниулах зорилготой.