Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн “Баяндаваа” гэдэг газар автозам дээр ачааны автомашин, ачааны автомашинтай мөргөлдөж хүн хавчуулагджээ. Улмаар хавчуулагдсан иргэдийг гаргуулах дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 18:05 цагт ОБЕГ-т өгч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 автомашинтай ажилласан байна. Улмаар автомашины эд ангид хавчуулагдсан иргэн Б /31 настай, эрэгтэй/, Г /48 настай, эмэгтэй/, Т /27 настай, эмэгтэй/ нарыг гаргаж Төв аймгийн Эрдэнэ сумын хүн эмнэлгийн эмчид хүлээлгэн өгсөн байна.