Б.Дэлгэрсайхан “iPhone6” утсаар иргэдийг хууран сонгуулийн шоу хийж байна
2015/11/03
Улс төрд улайрсан, дуртай хүмүүсийн сонгуулийн шоуны ажил аль хэдийнэ эхэлчихжээ. Хамгийн инээдтэй нь нэр дэвших хүсэлтэй, сонгуулийн ажлаа эхэлчихсэн ч аль намаас дэвшихээ хүртэл сонгож амжаагүй байгаа аж. Тодруулбал намаа сонгоогүй яваа тэдний нэг нь “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан юм. Түүнийг олон нийт Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул “Дорнын говь”-ийн захирал гэдгээр нь андахгүй.
Түүний дараагийн бизнес нь “Болд төмөр Ерөө гол” ХХК. Хятадуудтай хамтарч байгуулж Ерөө сумын Баянголын ордоос төмрийн хүдэр олборлодог энэ ордын нөөц нь 110 сая тонноор хэмжигддэг. Ордынхоо хүдрийг ямар ч боловсруулалтгүйгээр шууд Хятад руу нийлүүлдэг гэж байгаа. Тэрбээр Хятадын хил рүү төмрийн хүдрээ гаргахын тулд 200 орчим км төмөр замыг компанийнхаа хөрөнгөөр тавьж түүндээ зориулж 2000 гаруй вагон худалдаж авсан нь Монголд байхгүй хүчин чадалтай ажээ.
Гэвч тэрбээр 2013 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь төмрийн хүдрийн ордоос төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацийн хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулаж, саатуулагдаж байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоох байгууллагад сонгогдохоор горилж буй эрхэм их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байсан нэгэн юм байна.
Мөнгө байхад нэр дэвшиж болно гэдэг үзэлтэй тэрбээр сонгуулийн ажлаа эртнээс хийхийн тулд аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ажиллаж байгаа юм. Мөн 600 гариу ахмадуудад 20 мянган төгрөг өгсөн байна. Ингээд зогсохгүй сонгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарласан байна. Ядарсан иргэд түүний Iphone6 утсанд хууртан олноороо бүртгүүлсээр байгаа юм байна.
Н.Ганчимэг
Зочин · 2015/11/05
Дорноговийн уугуулуудыг огт хамаагүй байж нутгийн нэр барьж эрх тушаалд санаархагчид их мөнгө төлж хэвлэлээр намнах йжил эхлүүлсэн байна. Булганых хэмээн дэвшихээр очоод Э.Мөнхочирт үхтэл зодуулаад хөөгдсөн Анандбазар, Одончимэдийн хүү Одбаяр нар. Зодоод хөө
Зочин · 2015/11/04
Ж Батсуурийн захиалга байхөө
Зочин · 2015/11/03
Заxиалгын сэтгүүлчид Дэлгэрсайxан заxиралруу дайраад эxэлчиxжээ.
Цэцэрлэг эмнэлэг нтрийнx нь талаар А ч дурсаагүй xэрнээ Дорноговийнxныг xуурлаа ч гэx шиг.
Xийсэн бүтээснийг нь xүнд xаруулаxгүй мэдэгдүүлэxгүй гэсэндээ элдвээр муулаx гэж оролдож байна.
Арай л юмдаа зарим сайт.
Xүнээс мөнгө л авч байвал юу ч өгч байсан тэрийг нь нийтлэнэ.
Тэр улстөрөө улс төрөөрөө л xий. Xарин битгий xүний бүтээсэн баялагруу дайр за юу тэр заxиалга өгсөн xүмүүсээ.
Та нар энэ xүний xийсэн бүтээснийг xэзээ ч xарлуулж чадаxгүй. Бас манай аймгийнxан та xэдийн бичсэнн шиг тийм ядарсан гэнэн xүмүүс гэж бодоо юу.
Зочин · 2015/11/03
ийм явуургуй хар ПР хийхээ больчихвол яасийн. хэдэн сэтгуулчид менге телчихвел еерийг нь муулж байсан ч хамаагуй тавина да. ичиг ичиг
Tiogos · 2015/11/03
Turd l buu oirtuul
Шаабар · 2015/11/03
Иймэрхүү луйварчдыг төрд шургалуулж болохгүй шүү ард иргэд минь. Ирэх сонгуулиар бизнес эрхэлдэг хүмүүсийг аль болохоор төрөөс зайдуу байлгах нь зөв шүү. Тэд бизнесээ л хийнэ биз. Харин сайн хуульчид, сайн эдийн засагчид, сайн эрдэмтэн судлаачид их хуралд суувал улс орноо өөд нь татна. Бизнес эрхлэгчдийг муучилж хэрэггүй. Зөвхөн төрийн эрх мэдэл өгөхгүй байхад л болоо.