Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах 0131 ангийн Цагаан дэрсний завставыг эрэлхэг хилчин Зэвэгийн Жигжидсүрэнгийн нэрэмжит болгожээ. З.Жигжидсүрэн нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1924 онд төрсөн байна.

Өмнөговь аймгийн Номгон суман дахь Сангийндалай отрядын харьяа Гурван бичигтийн пунктын туслахаар 1947 онд томилогдон ажиллажээ. Тэрбээр хятадын гоминданы дөрвөн машинтай, зэвсэглэсэн 120 орчим хүмүүс улсын хил зөрчин орж ирснийг ганцаараа явж "Буун дуу гаргалгүй"-гээр цэргийн уран тактик хэрэглэн буулган авсан эрэлхэг хилчин хүн юм.