Яг одоо Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай аймгуудад нойтон ЦАС орж, замын гадаргуу хальтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна. Мөн Өмнөговь, Дундговь, Замын-Үүд, Дорнод, Сүхбаатар аймгуудад хүчтэй салхи, шуургатай байгаа гэсэн мэдээллийг Авто тээврийн Үндэсний төвийнхөн авчээ.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгсэлдээ өвлийн бэлтгэлийг хангуулах, өөрийн болон бусдын амь насыг аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд цаг агаарын байдал хүндэрч, цас орж байгаа тохиолдолд ХӨДӨӨ ОРОН НУТГИЙГ ЗОРИХГҮЙ байх, Ус цаг уур орчны хүрээлэнгээс өгч буй МЭДЭЭЛЛИЙГ сонсох, зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох болбол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал \шатахууны нөөц, нөөц дугуй, дулаан хувцастай явах\ цаг агаарын нөхцөл, замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хажуу хоорондын зай, замын нөхцлийг зөв тооцоолох, тэээврийн хэрэгслийн ХУРДЫГ зөв сонгож аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.