УИХ 2016 оны төсвийг хэлэлцэж буй энэ өдрүүдэд онцгой албан татварыг нэмэх санал олны анхаарлын төвд байна. Учир нь, УИХ ирэх оны төсвийг батлахдаа онцгой албан татварыг нэмэхээр болчихвол бүх хэрэглээний суурь зардал болсон шатахууны жижиглэнгийн үнэ дагаад өсч таарна. Эдийн засаг тэртэй тэргүй хүндэрсэн энэ цаг үед УИХ ийм шийдвэр гаргачихвал нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсонтой агаар нэг хэрэг болно. Хэдийгээр төсвийн орлогын тасалдлыг нөхөх зорилгоор ийм санаачилга гаргаад байгаа ч онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогч компаниудын улсад төлөх татварын хэмжээг нэмэх ч тэд эргээд нэмэгдлээ иргэдийн халааснаас буюу шатахууныхаа жижиглэнгийн үнээс олж авах нь баараггүй. Ирэх оны төсөвт бензинийг тонн тутамд нь 200, дизель түлшийг 300 мянган төгрөгөөр нэмэх санаачилга гаргасан. Ингэснээр он дуустал 43.5, ирэх оны төсөвт 200 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж үзээд буй. Хэрвээ Засгийн газраас оруулж ирсэн энэ саналыг УИХ олонхоороо дэмжчихвэл шатахууны үнэ өсөх нь тодорхой болоод байна.

 

Учир нь, онцгой албан татварыг нэмбэл шатахуун импортлогч компаниуд жижиглэнгийн үнийг нэмнэ гэдгээ мэдэгджээ. Тиймээс энэ талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

 

Н.ЭНХБОЛД: ШАТАХУУНЫ ҮНИЙГ ӨСГӨХГҮЙН ТУЛД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭХГҮЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ

 

Манай бүлгийн хувьд онцгой албан татварыг нэмэх- гүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Шатахуун импортлогчид онцгой албан татварын нэмэгдлийг дагаад жижиглэнгийн үнийг нэмнэ гэвэл энэ талаар ярилцах шаардлага үүснэ. Шатахуун импортолж байгаа компаниуд хэдийгээр хувийнх ч гэсэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас нийг- мийн өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Нөгөө талаар хувийн компани болохоор ашиг орлогоо бодох учиртай байх. Мэдээж онцгой албан татварыг нэмсэн тохиолдолд тэдний ашиг орлого буурч таарна. Ашиг нь буурчихаар тухайн компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадах хэмжээнд байх эсэх нь асуудал. Хэрэв үнэхээр чадахаа байчихвал онцгой албан татварыг нь нэмснээсээ болоод тэдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болбол хэдэн компанийнхаа амыг бариад зогсохгүй нийтээрээ бензин түлшгүй болж таарна. Тэгэхээр тал бүрээс нь ярилцах хэрэгтэй. Одоогийн байдлаар манай намын бүлгээс компаниуд улсынхаа хэрэгцээг хангах үүднээс ч тэр, үнэ нэмж болзошгүйг харгалзаж үзээд ч тэр татвар нэмэхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бид нефть авдаг улс биш учраас урт хугацааны гэрээ хэлэлцээр хийсэнтэй холбоотой асуудал байдаг юм болов уу гэж харж байна. Өнөөдөр үнэ буурахад тэр үнээр нь авна гэж болохгүй. Улс, компани хоорондын яриа хэлэлцээр яваа. Ер нь цаашдаа дэлхий дахинд үнэ буураад байвал манайх буурч л таарна. Уг нь Засгийн газрын тэргүүн татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл одоо ч ярьсан хэлснээсээ буцаж урвах, худлаа ярих нь энгийн үзэгдэл болчихлоо шүү дээ.

 

Я.СОДБААТАР: ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЛИТР ТУТАМД НЬ 200 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАХ БОЛОМЖ БҮРДСЭН

 

-УИХ энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед төсөв энэ онд нэг их наядаар тасрах нь тодорхой болсон. Одоогийн байдлаар татварын өр 500 гаруй тэрбумд хүрсэн. Тиймээс төсвийн энэ алдагдлыг хаа- наас нөхөх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Нөхөхийн тулд нэгдүгээрт, төсөвт тодотгол хийж тодорхой зарлагыг та- нана гэдэг санал гаргасан. Нөгөө талаар хэчнээн танасан ч цаана нь нэмж орлого олох шаардлага үүссэн. Тий- мээс Ч.Сайханбилэгийн Засгийн газар татвар нэмэх замаар орлого олох. Цааш- лаад хуримтлагдаад бай- гаа татварын өрийг бараг- дуулахаас 300 тэрбум, шатахууны онцгой албан татварыг нэмэх байдлаар то- дорхой мөнгө олъё гэж байна л даа. Үүн дээр МАН-ын бүлэг тодорхой байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, онцгой албан татварыг нэмэхгүй байгаач, үүнийхээ оронд татварынхаа нэгж үнийг буулга. Тэгвэл эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ гэдгийг хэлж байгаа юм. Бид өнгөрсөн жилийн нефтийн үнийг тооцож байсныг бодвол нэг дахин буурсан. Өнөөдрийн байдлаар нэг баррель нефть 43 ам.доллартай тэнцэж байна. Ингэж үнэ буусан үеийг дагуулаад бид жижиглэнгийн үнээ буулгачихвал нийтэд хүртээлтэй ажил болно гэж үзэж байгаа. Тухайлбал, шатахууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр бууруулах боломж бүрдээд байгаа юм. Дэлхийн зах зээлийнхээ ханшийг дагуулаад үнээ буулгачихвал эдийн засгаас гадна иргэдийн амьжиргаанд бодитоор нөлөөлнө шүү дээ. Татвар нэмнэ гэдэг бол төсвийн алдагдлаа иргэдийн халааснаас авчихаж байгаатай л агаар нэг хэрэг. Шатахуун импортлогчид үнээ нэмнэ гэж байгаа бол Засгийн газар тэдэнтэй ойлголцох л асуудал байгаа.

 

Ч.ХҮРЭЛБААТАР: ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭХГҮЙ БАЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

 

-Онцгой албан татварыг нэмэхгүй байх бүрэн боломж- той. Учир нь, эдийн засаг хямарсан, төсөвт орлого бүр- дэхгүй байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдийн орлого муудсан, иргэдийн амьжиргаа доройтсон байна. Ийм үед Засгийн газар онцгой албан татварыг нэмнэ. Тэрдундаа шатахууныүнэ тонн тутамд 200, дизель түлшинд 300 мянган төгрөгөөр нэмнэ гэж оруулж ирсэн. Би үүний эсрэг байгаа. Дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин хямдарсан энэ үед манайх дагаад буул- гачихвал ард иргэдийн бодит орлого нэмэгдэнэ. Аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл- чилгээний зардал буурахаас гадна өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ шүү дээ. Учир нь, манайхоёрхөршшатахууныхаа үнийг буулгачихсан. Гэтэл манайх далайгаас алслагдмал орон мөртлөө Засгийн га- зар нь тээврийн зардлаа өндөр болгочихоор аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар унаад байна. Энэ нь тэднийг баялаг бүтээхэд сөрөг нөлөө үзүүлээд байна. Нөгөө талаас 17-18 хувийн зээлийн хүүгийн өсөлтийн 10 орчим хувь нь үнэ ханшийн өсөлт. Тиймээс энэ өсөлтийг буулгахын тулд шатахууныхаа үнийг л буулгачих. Энэ суурь зардал болсон шатахууны үнийг бууруулчихаар бүх зүйлийн ханш буурах боломж байна. Хэдийгээр шатахууны үнийг бууруулахгүй, онцгой албан татвараа өндөр авчихна гэж тооцож байгаа ч аж ахуйн нэгж, иргэдийн зардал өссөн учраас төлж байгаа татвар нь буурна шүү дээ. Үүний оронд үнээ буулгаад эдийн засгаа дэмжчихвэл тэр байтугай мөнгө олох боломжтой. Хэрвээ энэ алхмыг хийхгүй бол бүх байдал эсрэгээрээ хувирна. Энэ чинь өөрөө олигополь буюу хуйвалдаж үнэ тогтоодог зах зээл шүү дээ. Тэгэхээр энэ зохицуулалтыг ШӨХТГ хийх ёстой.

 

М.Өнөржаргал