Наадамчдын зам буюу Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км авто зам ашиглалтад орсноос хойш жолооч нар хурд хэтрүүлснээс болж, зам тээврийн осол ихээр гаргах болсон.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга захирамж гарган замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зургаан байршилд гэрлэн дохио суурилуулах 337 сая төгрөгийг замын сангийн хөрөнгөөс гаргах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногоос гэрлэн дохиог сууриулах ажил хийгдэн, өчигдрөөс ажиллаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Сонсголонгийн замын тойрог зам, Яармагийн гүүрний хэсэгт камер суурилагдаад байгаа юм.

Т.Буянаа