Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх, чөлөөт уран бүтээлчдийн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилгоор “Улаанбаатар уран баримал 2015” наадмыг зохиодог.

Энэ жилийн хувьд 45 уран бүтээлчийн 87 бүтээл оролцсоноос 10 бүтээл шалгарсан юм. Уг бүтээлүүдийг Наадамчдын замд эхнээс нь байршуулж эхэлсэн байна. Уг замын голд байрлах талбайд Хүннү, Ах дүү хоёр өвөөтэйгөө, Талын онго, Тэмээ, Мянга сонсохоор нэг үз, Сүмбэр уул, Домог, Андгай бүтээлүүд тавигдах юм.

Уран баримал нь хотын үзэмжинд өнгө нэмэхээс гадна түүх соёл, ёс заншил, сэтгэлгээний урлагийг олон нийтэд таниулж байгаагаараа ач холбогдол өндөртэй юм.

Т.Буянаа