Сүүлийн үед орон нутгийн замд зам тээврийн осол нэлээд хэд гарах болж, хүний амь эрсдэх болов. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутагт энэ сарын 6-нд хоёр ачааны автомашин мөргөлдөж 45 настай эрэгтэй эд ангид хавчуулагдан нас баржээ.

Мөн энэ өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Зүрх уулын баруун энгэрт суудлын автомашин онхолдож, хоёр хүн автомашины эд ангид хавчуулагдсан байсныг Онцгой байдлын газрынхан гарган авсан байна. Иймд хөдөө орон нутгийн замд зорчихдоо гэрэл дохиогоо шилжүүлж, хурдаа тохируулж явахыг Замын цагдаагийн газраас анхааруулав.

Т.Буянаа