Өршөөлийн хууль эцэслэн батлагдсанаар 1700 гаруй хүн эрх чөлөөтэй болж 1300 орчим ялтан ялаасаа хөнгөлүүлж байгаа. Тэгвэл эрх чөлөөтэй болсон хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл гарсаар байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт байрлах чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангиас суллагдсан хэсэг залуус Эрдэнэт хотод очиж, олон нийтийн газар үймээн дэгдээжээ. Тэд цагдаагийн байгууллагынхныг очиход өмнөөс нь эсэргүүцэл үзүүлэн, нударга зөрүүллээ гэх мэдээлэл цахим ертөнцөд тарсан.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү: “Мэдээлэл гарсантga холбоотойгоор рдэнэт аймгийн цагдаагийн газарт 6 гэмт хэргийн дуудлага ирсэн ч өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүстэй холбоотой гэмт хэрэг бүртгэгдээгүй. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр иргэдийг айлган сүрдүүлсэн гэх дуудлага бүртгэгдээгүй. Одоогоор өршөөлөөр суллагдсан хүмүүс хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна.” Гэв.