Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан байна.

Шалгалтаар тус дүүргийн Засаг даргын 2013 оны 239 дүгээр захирамжаар баталсан “Засаг даргын Зөвлөлийн хурлын журам”-аар Зөвлөлийн гишүүдэд улирал тутам 225 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа нь хуульд нийцээгүй болохыг илрүүлжээ. Авлигатай тэмцэх газраас уг шийдвэрийг хүчингүй болгох санал хүргүүлсэн байна. Энэ дагуу Зөвлөлийн гишүүдэд улирал тутамд олгодог урамшуулалыг цуцалжээ.