Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хятадын Энхтайван хөгжлийн сан, “Хангарьд UB” клуб байгууллагын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд хүүхдийн “Хүүхдийн амбулатори” шинээр баригдаж ашиглалтад орсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл эмнэлгийн зүгээс МОNU монументаль урлагийн нэгдэлд санал тавьсны дагуу нарны тусгалыг харах боломжгүйгээр халхалсан байсан ханан дээр 12 жилийг дүрсэлсэн зураг зуруулжээ. Хүүхдүүдийн мэлмийг баясгаж, сэтгэлийг нь дулаацуулах зорилготойгоор энэ бүтээл нь МОNU монументаль урлагийн нэгдэлийн 3 дахь бүтээд ажээ.