Хөөрхөн алаг нүд, гал­бирлаг биеэрээ “Маск” про­дакшны өнгө төрх, нүүр царай болсноор ирсэн жү­жигчин А.Гэрэлцэцэг хад­мын хаяа түшлээ.

Тэрбээр авьяас чадвараар ол­ноос онцгойрдоггүй ч ард түм­ний мисс Д.Ариун­цэцэгтэй ихэр мэт төрхөөрөө олны анхаарал, эрчүүдийн харааг татсаар ирсэн.

Гэрэлээ өнгөрсөн жил л гэхэд их аварга Д.Дагвадоржтой брэнд дэлгүүр хэсэж, голыг нь горойтол “шатаасан” хэмээх ярианд өртөөд амжсан. Тэгвэл жүжигчин бүсгүй удахгүй хуримаа хийхээр гоёлын даашинзны эрэлд гарсан сурагтай. Түүний ойрын эх сурвалжийн мэ­дээлснээр Гэрэлээгийн сүйт залуу нь урлагийн хүн гэнэ.  Тэрбээр “Би хайртай” олон ангит кинонд хамтран тог­лосон залуутайгаа хайр сэтгэлийн холбоогоо батат­гаж, ийнхүү хамтын амьдрал зо­хиохоор шийд­сэн бололтой.