Баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Францын Парис хотод болсон зэвсэгт халдлагийн улмаас 150 гаруй хүн амь насаа алдсан учир тус улсад онц байдал зарлаж, улсынхаа хилийг хаагаад байгаа билээ. Энэхүү зэвсэгт халдлагатай холбогдуулж Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад байгаа Монгол Улсын иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргажээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГТ:

Баасан гаригийг орон Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парис хот, түүнтэй залгаа дүүргүүдэд амьдарч буй иргэдийг гадуур гарахгүй гэртээ байх, танил хүмүүсдээ сэрэмжтэй байхыг анхааруулж, аюултай байдал тулгарсан тохиолдолд Элчин сайдын яамтай шуурхай холбоо барихыг мэдээлж байна. Нэн шаардлагатай тохиолдолд холбоо барих Элчин сайдын яамны утас: 0685963705, 0758737768, 0651426149, 0783937554, 0146952812

 

Т.Буянаа