2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 398 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-12, зорчигч-2. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

 

Тухайлбал: БЗД-ийн Дарь-Эхийн замд Тулга огоо ХХК-ны H.Aero City-540 маркийн автобусны жолооч М нь явган зорчигч 25 настай эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн.

ХУД-ийн нутаг Шувуун фабрик орох замд НЗТН-н Daewoo bus-106 маркийн автобусны жолооч Ч нь S.Swift маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 49 настай эрэгтэй Б. гэмтсэн.

Хөдөө орон нутагт: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багиийн нутаг Охин хөтөл гэх газар Т.Land Criuser маркийн Е жолоочтой авто машин онхолдож жолооч 25 настай эрэгтэй Е нас баржээ.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэнгийн гүүрнээс зүүн тийм 27 км замд N.Tida маркийн Э жолоочтой авто машин онхолдож жолооч 23 настай эрэгтэй Э, зорчигч 54 настай эрэгтэй Ж , 40 настай эмэгтэй М, 04 сартай эрэгтэй О нарын 4 хүн нас барж 1 хүн хүнд гэмтсэн байна.