Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн нээлт өнөөдөр боллоо.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор бага ангийн 22 бүлгийн 800 гаруй хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм.

Тус сургууль нь 1931 онд байгуулагдсан ба одоо хичээллэж буй байрандаа 1978 оноос хичээллэж эхэлжээ. Одоо хичээллэж буй байрны багтаамж бол 1200 гаруй хүүхдэд зориулсан боловч одоогоор 2560 гаруй хүүхдүүд тус байранд хичээллэж байна. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор 800 гаруй хүүхдүүд буюу 1-5 дугаар ангийнхан хичээллэх боломж бүрдлээ. Өмнө нь 2-р сургууль гурван ээлжээр хичээлдэг байсан бол энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор хоёр ээлжтэй болжээ.

Ингэснээр Сүхбаатар дүүрэгт энэ жил таван сургууль, цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтанд орж байна.

Т.Буянаа