Түлэгдсэн нугараач охин ГССҮТ-д эмчлүүлж байна
2015/11/24
“Авъяаслаг Монголчууд” шоунд үзэгчдийн саналаар үлдсэн ч, шүүгчдийн шийдвэрээр хасагдсан “Нарны охид” хамтлагийн талаарх олон нийтийн санал сэтгэгдэл хүчтэй өрнөсөөр байна.
Тодруулбал, тэмцээний шалгаруулалт болох өдөр оролцогч Сэлэнгэ халуун ус алдаж асгаснаас хамгийн бяцхан есөн настай нугараач нуруундаа түлэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тухайн үед тэмцээнийг зохион байгуулагчид охиныг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд түлэгдсэн хэсгийн арьс хууларч усжсан, цэврүү үүссэн тул нугарахгүй байхыг мэргэжлийн эмч анхааруулсан байна. Гэвч бяцхан охин тэвчээр заан хоёр эгчээ нуруун дээрээ гарган нугарч, тэмцээнийг үргэлжлүүлсэн юм.
Зохион байгуулагчид “Нарны охин хамтлагийнхан Сэлэнгэ рүүгээ буцсан” хэмээн мэдээлсэн ч түлэгдсэн нугараач ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар охины ээжээс тодруулахад “Түлэнхий гэдэг аймшигтай, өвдөлт ихтэй. Тэмцээнээс хасагдсан нь гол биш, есхөн настай охин минь ийм болчхоод хоёр эгчээ түлэнхий нуруун дээрээ гаргаад, тэмцээнийг үргэлжлүүлсэн нь маш их тэвчээр шүү” хэмээн ярьсан юм.
zochin · 2015/11/24
Dvvdee amjilt hurdan edgeerei ta nar mongold bish delhiid gaihuulna shvv
Зочин · 2015/11/24
Эвий бяцхан мундаг охин минь хурдан эдгээрэй.
Зочин · 2015/11/24
Хурдан эдгэрээрэй мундаг дүү минэ
Зочин · 2015/11/24
естой мундаг байсан шvv та гурав. тvргэн эдгээрэй! шvvгчид нь шал тэнэг шvvсээн. хvмvvс ихэнх нь НАРНЫ ОХИД-г дэмжиж бгаа шvv!
Зочин · 2015/11/24
Ямар их тэвчээр вэ, бяцхан биенд баймааргүй зориг тэвчээр гаргасан байна. Нугаралт хамгийн их таалагдсан боловч хасагдчихлаа, гэхдээ шантарч болохгүй шүү, хурдан эдгээрэй, миний дүү
шаабар · 2015/11/24
Ёстой мундаг охин. Уг нь шалгарч үлдээх ёстой л байсан даа. Дуучин залуу яахав дээ. Тиймэрхүү дуулчихдаг залуус зөндөө л бий. Харин нугараач ховорхон шүү. Тэр тусмаа гурвуулаа шүү. Хөөрхий амьтан хурдан эдгээсэй дээ.
Зочин · 2015/11/24
Зочин · 2015/11/24
бяцхан биендээ баймгүй их тэвчээр шүү ямар мундаг охин бэ