Баян-Өлгий аймгийн Улаанхус сум нь ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог Монгол улсын хоёр сумын нэг юм. Энэ нь нэг талаараа сумын хөгжилд сайн нөлөөтөй боловч нөгөө талаар хил дамнасан малын хулгай ОХУ-ын талаас ихээр гарч, малчдыг амьжиргаанаас салгаж байгаа сөрөг тал байдаг аж. Энэ оны арван сарын байдлаар тус сумын 2, 3-р багаас 140 гаруй адууг хил дамнасан хулгайд алдсан байна.

Тус бүс нутгийн хамгаалдаг хилийн ...-р анги хил хамгаалах ажлыг өндөржүүлсэн байдалдтай зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажилласаны үр дүнд ОХУ-ын талаас хийл зөрчин орж ирсэн хоёр иргэнийг баривчилан саатуулжээ. Энэ хоёр хил зөрчигч баригдсанаар Хил дамнасан малын хулгайчдын Оросын талын болон манай талын хулгайчдын сураг гарах байх гэдэгт малчид найдаж байгаа юм.

Т.Буянаа