Яармагийн гүүрэн дээр Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн ноцтой осол гарсан билээ. Тэгвэл уг ослын улмаас төмөр гүүрийг түр хугацаанд хаалаа. Тодруулбал, гүүрний даацын тулгуур багананд доргилт орж их ачаалал авах юм бол нурах аюултай болсон байна.

Иймд тодорхойгүй хугацаагаар хааж засвар хийхээр Нийслэлийн авто замын газраас ажиллаж эхэллээ. Хуучин гүүрийг сөрөг хөдөлгөөнд оролцуулж байгаа гэж Замын цагдаагийн газраас мэдээлэл өгөв.

Х.Даваа