Утааг арилгаагүйн гавьяа хэнийх вэ?
2015/12/04
Өвөлтэй хамт "утаа" айлчлан ирсэн. Тэгвэл өдгөө өглөө, оройтоо угаартаж унахаар ихүүн өмхий үнэр үнэртэх боллоо. Манандсан саарал хөшгөө татсан Нийслэл хотод амьдрах нь бүү хэл амьсгалах ч арга алга. Жолооч нар нь өтгөн саарал утаанаасаа болж өмнөө яваа машинаа ч харахгүй байна хэмээн үглэхийг хэдэнтээ сонссон биз.
Өчигдрөөс эхлээд сонгуулийн сурталчилгаа эхэлчихлээ. Хотын төв гудамжаар "ТҮЦ машин" нэвтрүүлж төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ?, "Найман хувийн зээлээр 75 мянган өрхийг байртай болгосон гавьяа хэнийх вэ?", "Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ?" гэж бичсэн самбар байршуулав.
Тэгвэл Нийслэл хотын Утааг арилгаагүйн гавьяа хэнийх вэ??? гэж сонгуульд нэр дэвшигчдээс асууя. Яагаад энэ жил хотын утаатай тэмцэх шинэ, тууштай арга сэдэж олоогүй вэ, эсвэл мөнгө идэх хэрэгсэл байсан юм уу?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдол хамгийн ихтэй 100 хотыг гурван жилд нэг удаа тодруулдаг юм. Тэгвэл 2011 онд Нийслэл хот маань уг жагсаалтад ороогүй. Харин 2014 онд хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад Улаанбаатар 41-д бичигджээ. Энэ оны аравдугаар сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэгт тоосонцор 32 хувь, нарийн ширхэгт тоосонцор есөн хувь, азотын давхар исэл 11 хувиар тус тус буурчээ. Гэхдээ буурсан үзүүлэлттэй гарсан ч тайвширахгүй болоогүй. Учир нь энэ тоо нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-6 дахин их байгаа юм.
Агаарын чанарын албанаас Том ширхэглэгт тоосонцорт, Нарийн ширхэглэгт тоосонцорт, Азийн давхар исэлт, Хүхэрлэг хийд 2014 оны 10-р сарын 12-носс 2015 оны 10-р сарын 12-ны хооронд шинжилгээ хийхэд өсөлттэй гарчээ.
Тухайлбал, Агаар дахь хүхэрлэг хийн 2015 оны 10 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 мкг-аар их хэдий ч АЧС дахь ХХХ-ээс 2 дахин бага байна.
Хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийг 2015 оны 10 дугаар сард нийт 220 удаа хэмжилт хийснээс 17% нь АЧС дахь ХХХ-ээс давсан тохиолдол ажиглагджээ. 10 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж гэр хороолол (Дамбадаржаа) орчимд 41 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.3 дахин их байгаа нь ажиглагджээ.
Өнөөдрийн байдлаар агаарын чанарын мэдээг нэгтгэсэн дээрхээс өөр дүн алга. Мэдээж ихүүн үнэртэж байгаа нь хүхэрлэг хий нэмэгдсэнтэй холбоотой биз. Бага ангийн сурагч гэрээсээ гарахдаа" юу үнэртээд байна аа" өглөө, оройдоо байнга асуудаг гэдгийг сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн нөхдүүд мэдэж байгаа юу?
Агаарын бохирдлоос болж ийм үнэртэж байгааг бага насны хүүхэд гадарлахгүй. Муухай өмхий үнэртэж байна л гэж ойлгоод ингэж асууж байгаа юм. Тэдэнд агаарын бохирдлоос ийн үнэртэж байгааг энгийн үгээр тайлбарлах боломжгүй. Учир нь тэд байнга "Яагаад"??? гэдэг асуултыг тавьдаг. Утаа яагаад арилахгүй байгаа юм. Арилгаж болдоггүй юм уу? гэж асууна тэгэхээр хэдэн улс төрчдийнхөө талаар мөнөөх үлгэр шиг сонгуулийн амлалтыг нь ярих болно. Ёстой нөгөө гахай-ны үлгэр шиг юм ярих болчихоод байгааг хэн хүнгүй мэднэ.
Нийслэл хотоо утаагүй болгон гэсэн уриа лоозонгоо мартаад биднээс хийсэн ажлынхаа талаар захирангуй хандаж байгааг ард түмэн юу гэж ойлгох юм. Утааг арилгаагүйн гавьяа хэнийх вэ???
Х.Даваа
Зочин · 2015/12/04
Ирэх сонгоулиар хэнд ч битгий итгэ хэнд ч битгий саналаа ег
Хvний итгэсэн сэтгэлийг уландаа гишгэдэг хvмvvcийг терийнхее толгойд гаргаж яах юм бэ
Миний бичсэнийг screen shot хийж facebookтэй тавиарай
Зочин · 2015/12/04
Зочин · 2015/12/04
utaagui zuuh ih hetsuu technologi bish gesen yasan nogoo iq ondortei mundag humuus yagaad zuuh chadahgui baigaan
irgen · 2015/12/04
Ene sambaruudaa buulgaj hayache buulgaj av tenguid songuuliin huuli zurchuud L baih ym ard irgedee mangar teneg gej boddog ymuu esvel doromjilood baiga ym uu?
Ард түмэн · 2015/12/04
Манай намынхан ухаан суухгүй нээ. Бусдын удирдагч нараас хэлсэн үг үйлдлээс нь ухаан үнэртэж байхад манайхан яг Л хэвээрээ тэнэгтээд Л байж байх юм гайхамшигтай
Га