Цөөхөн монголчуудын "баярын балаг"
2015/12/15
Шинэ оноо 10 гаруй хоногийн дараа угтах гэж байна. Хуучин оныхоо амжилтыг үнэлэн байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай.
Тэгвэл энэхүү баярын өдрүүдэд идээний дээд гэгддэг сархадаа хэтрүүлэн хэрэглэн бэртэж гэмтэх, осгох, амь насаа алдах гээд хар толбо үлдэх магадлал тун өндөр байдаг. Одоогоо хэдхэн жилийн өмнө байгууллагынхаа шинэ жилээр "тэргүүний шилдэг ажилтан" болоод баярласандаа архи хэтрүүлэн ууж, гудамжныхаа үзүүрт осгон нас барсан хэрэг гарч байсан.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, иргэд байгууллагаас зам тээврийн осол хэргийн холбогдолтой ирүүлсэн 10564 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх 11 сартай харьцуулахад 10,9 хувиар өсчээ.
Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2372 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий боловч тухайн сард согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 143 тохиолдол бүртгэгдэж, согтуу жолоочийн буруугаас 4 хүний амь нас хохирч байжээ. Жил ирэх тусам эл хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь харамсалтай.
2013, 2014 оны 11 сарын тоон мэдээг 12 сартай харьцуулан харуулахад
№ |
Он |
Сар |
ЗТО дуудлага |
Өсөлт бууралт |
Илрүүлсэн согтуу жолооч |
Өсөлт бууралт |
Согтуу жолоочийн гаргасан ЗТО |
Өсөлт бууралт |
Согтуу жолоочоос болж нас барсан хүний тоо |
1 |
2013 |
11 сар |
7779 |
+19,8% |
1987 |
+23,2% |
99 |
+8,3% |
2 |
12 сар |
9710 |
2588 |
108 |
3 |
|||||
2 |
2014 |
11 сар |
9412 |
+10.9% |
2470 |
-3,9% |
67 |
+53,1% |
|
12 сар |
10564 |
2372 |
143 |
4 |
|||||
3 |
2015 |
11 сар |
8599 |
|
1893 |
|
40 |
|
1 |
Иймд шинэ жилийн баяраараа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, уусан нэгэндээ анхаарал тавьж гэрт нь хүргэж өгөхийг сануулья. Магадгүй та хэн нэгэнд санаа тавьснаараа түүний амь насыг хамгаалж, харамсахгүй үйлдэл хийхээс нь сэргийлж чадах юм. Цөөхөн монголчууд баяраар цөөрмөөргүй байна.
Иргэд · 2015/12/16
Шинэ жилийн баярыг байгууллага хамт олноороо нийлж архидаж тэмдэглэдэгийг зогсоох хэрэгтэй. Албан байгууллагууд шинэ жилийн баяр нэрийн дор маш их үргүй зардал гаргаж улсад их хохирол учруулдаг. Бас эндээс архидалт, завхайрал, хулгай дээрэм,золгүй үхэл бүгд үүсдэг. Шинэ жилийн баярыг дэлхийн ихэнх оронд гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг. Энэ жишгийг дагах хэрэгтэй. Төр засгийн зүгээс байгуулллагаараа шинэ жил тэмдэглэж архиддагийг хориглох цаг болжээ
harhun · 2015/12/15
bar ,karaokenuudiin ajillah tsagiig sungasan n humuusiig sogtuurch uheld hurgeh tom shaltgaan bolj bgaag n harahgui bna uu ?mash ih arhidalt bolj bna. yun Mongol hymarsan gej. ted mash ih mongoor uuj bna.