Монголын рок попын томоохон долоон хамтлагийн “Мартагдашгүй” тоглолт өчигдөр “Castle” клубт нижгэр болж өнгөрлөө.

“Castle” клубт уригдан ирсэн хүмүүс эртний цамхагт морилж байгаа юм шиг орчныг бүрдүүлсэн байлаа. Түүнчлэн үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс монитор байрлуулжээ. Хоёр давхар тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд гэрэл байрлуулсан нь Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа юм. Энэ ч үүднээс “Мартагдашгүй” тоглолтын үеэр гэрлийн гайхамшгийг мэдрүүлж чадсан. Тоглолтын салхийг “Сүнс” хамтлаг салхилуулж, “Хар сарнай” хамтлаг доргиолоо. "Хар сарнай" хамтлагийн Амараа үзэгч олонтойгоо бүжиглэж, хамт дуулсан нь хурсан олны сэтгэлийг хөөргөж чадсан.

Үзэгч олон маань тоглолтын үеэр хайртай дуучин, хамтлагтайгаа селфи хийж, хамт бүжиглэж, дуулсан юм. “Castle” клубын нээлтэнд жүжигчин Б.Амарсайхан найз нөхдийн хамт ирж, нэгэн үдшийг дуртай хамтлаг дуучидтайгаа дуулж бүжиглэхээс гадна хүрэлцэн ирсэн хүмүүстэй хамт доргиж чадсан юм.

Олон улсын клубын стандартыг монголд нэвтрүүлж чадсан “Castle” клуб Улаанбаатар хотын залуус та бүхэнд нээлттэй боллоо.

Т.Буянаа