Улаанбаатарт ирвэл амьдрал нь дээшилж сайхан болчих юм шиг санаж наашаа тэмүүлэн төрсөн нутгаа орхин гарсан олон хүн бий. Цөөхөн хүн амтай байхдаа барилга, замаа тавьж байсан Нийслэл өнөөдөр ачаалалаа дийлэхээ больсон.

Угтаа, түгжрэлдээ дарлуулж байгаа гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй. Өвөлдөө хүүхдүүд нь ханиад, томуунаас салахгүй эмнэлэг бараадаж, томчууд нь хамаг цагаа замын түгжрэлд өгдөг. Зовлон шалтаг тоочоод байвал үүгээр дуусахгүй цаашаа үргэлжилнэ.

Хотоо өргөжин тэлж, хүн ам ихтэй болно гэдгээ төлөвлөгөөндөө тусгалгүй өнөөдрөө харсан төлөвлөлт нь одоогийн төрхийг олоод иргэдийг бухимдуулж байгаа нь энэ.

Орсон борооны хойноос цув нөмрөөд яахав ээ. Өдгөө ирээдүйгээ харсан бодлого явуулж зөв гарцаа олох нь чухал болоод буй. Тэгвэл хэдэн жилийн өмнөөс сонгуулийн шоу болгосон санаачлагаа ажил хэрэг болгож үтэр түргэн "ТӨРИЙН ОРДОН"-г хотоос нүүлгэе.

Нүүлгэх том шалтгаанууд байна цухас дурьдвал, Нэгдүгээрт, Замын түгжрэл багасаж, зам хааж ямбалах нөхөдгүй болно. Өнгөрөгч сараас эхлэн зам хааж ордны нөхдүүд гэр лүгээ харьдаг болсонг хэдэнтээ харлаа. Тэд л гэртээ түгжрэлгүй явж байвал ард түмэн хамаагүй болж цагаандаа гарчээ. Ордоноос гадаад хэргийн яамнаас их тэнгэрийн ам руу гарах зам нээлттэй байгаа нь тун хачин. Хотын төв зам болох 13-р хорооллоос багшийн дээдээс талбай хүртэл замыг цагдаа нар хааж шулуун явуулахгүй. Өөрөө хэлбэл, түгжрэлгүй байхад замаа хааж төрийн ордноос сайд дарга нар аа явуулах гэж ийм зохицуулалтыг хийдэг болж. Замын цагдаагаас асуухаар замын түгжрэлийн ачааллыг бууруулах зорилгоор авч буй арга хэмжээ гэдэг. Нийтийн тээврийн жолооч нар ажил тарах үеэр дарга нараа явуулах гээд л энэ замыг хаадаг юм. Түгжрэл бол мөлхөөд явсаар гайгүй болдог хэмээн учирлаж байлаа. Зөвхөн энэ замаар жишээ авлаа. Төрийн ордоноос их тэнгэрийн ам явах хүртэл өчнөөн замаар дамжин гарна. Саяханаас дээрх замыг Ерөнхийлөгчийн зам гэж нэрлэдэг болсон байна. Түүнийг гэртээ харих гээд зам хаалгадаг болж хэмээн хошигнох болж.

 

 

Хоёрдугаарт, Утаа багасна төрийн ордонг нүүлгэчихвэл. Машины утаа хамгийн хорон нь. Төрийн ордонд ажилладаг бүх хүмүүс машинаа аваад нүүнэ гэж бодохоор дор хаяж 100 гаруй машинаар буурна гэсэн үг.

Хэдэн жилийн өмнөөс улс төрчид нийслэлийг Хархорин руу нүүлгэх санал санаачлага гаргаж байсан. Тэгвэл өнөөдөр үүнийгээ ажил болгож нүүлгэе ээ. Сонгуулийн сурталчилгаа хийж элдэв бэлэг сэлт тарааж иргэдээ тохуурхаж байхаар тэр мөнгөө шинэ ордон барихад хандивлаж Олон улсын жишгийг дагаж саарал ордноо хотын төвөөсөө гаргасан нь дээр. Хот хөдөөгийн ялгаа үндсэндээ хойд өмнөд хоёр туйл шиг болсон нь газар нутгийн хуваарилалт, төв суурингийн байршил, дэд бүтцийн зохион байгуулалт, хүн амын төвлөрлийг буруу тооцоолсоноос үүдэлтэй хэмээн судлаачид хэлдэг, ярьдаг.

Тэгээд л шинээр байгуулсан төрийн ордонг дагаад тухайн газар нь хөгжил цэцэглэл дэлгэрэх нь ойлгомжтой. Нийслэл хотоос өөр газар хөгжин цэцэглэхгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Америкийн Лос Анжелос хотынхоо нийслэл нь биш хэрнээ жуулчдыг татаж ихээхэн мөнгө улсын төсөвтөө төлөвлөрүүлдэг. Нийслэлээрээ танигдаж олны хараанд байхаасаа илүүтэйгээр шинэ өнгө төрхтэй, зөв бодлогоор хөгжүүлсэн хот л Монгол улсын нүүр царай болж дэлхийд биднийг тахална. Энэ мэтчлэн нэг сумаар олон асуудлыг шийдэж болж буйг харж байгаа биз. Тэгэхээр төрийн ордонг нүүлгэх цаг хэдийнээ иржээ, нөхдөө