Шинэ оны өмнөхөн олныг цочроосон хэргүүд шил, шилээ даран гарч байна. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүрэгт байрлах Капитал банкнаас 14 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг энэ сарын 24-нд гарсан ч өнөөдрийг хүртэл сэжигтнийг илрүүлээгүй байна. Цагдаагийн байгууллага, хэрэг болсон газраас мэдүүлж байгаа байдлаар сэжигтэн нь 25-30 орчим настай, 180 см орчим өндөртэй эрэгтэй байсан гэдэг. Сэжигтний хувьд банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж, 14 сая төгрөгийг дээрэмдэж зугтаасан байдаг.

Харин энэ хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Худалдаа хөгжлийн бакны салбараас ах, дүү хоёр галт зэвсэг хэрэглэн их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарч, цагдаагийнхан шуурхай ажилласны дүнд цаг алдалгүй барьсан. Гэвч Хан-Уул дүүрэгт байрлах Капитал банкнаас 14 орчим сая төгрөг дээрэмдсэн хэргийн сэжигтнийг илрүүлэхээр цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, холбогдох ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

А.БИЛГҮҮН

newscom.mn