Улиран одож буй энэ онд сайнтай муутайгаар өнгөрч байна. Энэ онд олны анхаарал татсан олон баривчилгаанууд явж, хэрэг нь ч тодорхой шийдэгдсэн зүйлгүй хоцров. Энэ олон баривчилгаа хүн бүхэнд нэг таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Хамгийн гол нь дээрх баривчилгааг явуулахдаа оройн цагаар, гэрээс нь болон албан өрөөнөөс нь баривчилсан байна.

Я. Батсуурь - Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан

Хэзээ: 2015.02.25

Үндэслэл: Албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан

Хэн баривчлав: АТГ

Хаанаас: тодорхойгүй

Хаана аваачив: ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги

Одоо: Батлан даалтад гарсан

Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон.

Г.Дэнзэн - ЗГХЭГ-ын дэд дарга асан

Хэзээ: 2015.05.21

Үндэслэл: Албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө завшсан

Хэн баривчлав: АТГ

Хаанаас: Гэрээс нь

Хаана аваачив: ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги

Одоо: Хэрэгсэхгүй болгосон

“Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” гэсэн гарчигтай нийтлэгдсэн ярилцлагадаа “Говь повер” компани руу мөнгө шилжүүлсэн талаар“Нэг л өглөө тийм сенсаац мэдээ сайтуудаар гарч ирсэн. Ёстой юу ч мэдээгүй, юу ч мэдэхгүй байхад л над руу дайралтууд ирж эхэлсэн л дээ. Зогсоо зайгүй, тасралтгүй гүтгээд унахаар хүн эхэндээ “пааниг”-т ордог юм билээ.

Л.Гансүх - Ерөнхий сайдын зөвлөх асан

Хэзээ: 2015.07.29-30 шөнө

Үндэслэл: Нүүрс хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан

Хэн баривчлав: АТГ

Хаанаас: гудамжнаас

Хаана аваачив: Төв аймгийн урьдчилан хорих төв

Одоо: Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, улстөрийн албан тушаал хаших эрхийг нь 4 жилээр хасчээ.

Б.Батзаяа - Зам тээврийн яамны ТНБД асан, Монголын төмөр зам ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан

Хэзээ: 2015.10.30-31 шилжих шөнө

Үндэслэл: Тендер, авлига, ашиг сонирхлын зөрчил

Хэн баривчлав: ЭЦГ Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг

Хаанаас: Гэрээс нь

Хаана аваачив: Зайсан дахь хорих газар /тухайн үедээ/

Одоо: Батлан даалтад гарсан ч шүүхээс дахин хорих шийдвэр гаргасан.

Б.Батзаяаг батлан даалтад гаргахад түүний нагац ах, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэх хардлага байсан юм. Мөн АН-ын нэр бүхий гишүүд түүний суллуулахаар идэвхтэй гүйсэн гэх мэдээлэл ч цацагдсан билээ. Харин прокурорын зүгээс уг хэрэгт холбоотой бичиг баримтыг устгаж магадгүй гэсэн үндэслэлээр Б.Батзаяа болон Ли Жон Гёлыг батлан даалтад гаргасныг эсэргүүцсэн байна. Мөн Б.Батзаяаг баривчилж, хорьсны маргааш Х.Баттулга 40 гишүүн бүхий гарын үсэгтэй Тавантолгойн тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлж байгаагаа Л.Эрдэнэчимэгийн хамтаар сууж байгаад хэвлэлийнхэнд мэдээлсэн. Энэ үеэр “Намайг ч бас шалгах” байх гэж сэтгүүлчдэд хэлж байсан юм.

Г.Шийлэгдамба - Эрүүл мэнд,Спортын сайд асан

Хэзээ: 2015.11.04 22 цаг

Үндэслэл: Авлига

Хэн баривчлав: АТГ

Хаанаас: Ажлын өрөөнөөс нь

Хаана аваачив: ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги

Одоо: ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн үргэлжлүүлэн эмчилж буй

Г.Шийлэгдамба нь саатуулагдсан даруйдаа Эрүүл мэнд спортын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газрын тэргүүнд өгсөн бөгөөд одоогоор орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байна. Түүнчлэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа түтгэлзжээ.

Г.Ганчимэг - ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Хэзээ: 2015.11.10 18:30

Үндэслэл: Авлига

Хэн баривчлав: АТГ

Хаанаас: тодорхойгүй

Хаана аваачив: ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги

Одоо: Тодорхойгүй

Г. Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 03 дугаар тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн гэх. Гэвч энэ журмын 4.3.2, 4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзжээ.

Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч нь юм. Өнгөрсөн удаад Г.Шийлэгдамба хууль бус тушаал гаргаж Г.Ганчимэгийг нарийн бичгийн даргаар томилсон гэх хэл ам ч гарч байсан билээ.

Д.Булган - С.Зориг агсны гэргий

Хэзээ: 2015.11.14-ний шөнө

Үндэслэл: Маш нууц

Хаанах баривчлав: ЦЕГ

Хаанаас: Гэрээс нь

Хаана аваачив: ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги

Одоо: Хорих хугацааг сунгасан

Гэхдээ одоогоор түүнийг ямар хэрэгт буруутган, саатуулсныг нууцалж байгаа аж. Гагцхүү Д.Булганы хэргийг “маш нууц”-д хамааруулаад байгаа аж. Тиймээс хуулийн байгууллагуудаас Д.Булгантай холбоотой мэдээллийг өгөхгүй, ихэд нууцалж байна.

Ли Жон Гёл - “Самсунг С&Т” компанийн захирал

Хэзээ: 2015.11.18 19.00 цаг

Үндэслэл: Ухаахудаг-Гашуун сухайтын төмөр замын ажил гүйцэтгэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан

Хэн баривчлав: ЭЦГ Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг

Хаанаас: Гадуур явж байхад нь

Хаана аваачив: Зайсан дахь хорих газар

Одоо: Батлан даалтад гаргасан.

БНСУ-ын Элчин сайдын яамнаас “Самсунг С&Т” компанийн захирлыг батлан даалтад гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Гадаад хэргийн яаманд ирүүлжээ.

Т.Буянаа