Одоогоос бараг гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулга “Чингис хаан” нэртэй машин бүтээхийг мөрөөдөж багаа тухайга олон нийтэд дэлгэн түүний дараа логоны загварыг гаргаад “Тоёота” компанид саналаа хүргүүлж байсан билээ

Тэрбээр машины логоны санаагаа Оросын найруулагч С.Бодровын “Монгол” киноноос олсон гэж байсан. Тодруулбал хоёр гартаа сэлэм бариад довтолж байгаа баатрын логотой байхаар боджээ. Харин сүүлийн өдрүүдэд уг машиныг “Тоёота” худалдаанд гаргахаар болжээ гэх мэдээлэл манай улсад нэлээд цацагдсан ч албан ёсны мэдээлэл японы талаас гараагүй байна.

Уг нь Японы “Toyota” компани “Chinggis Khaan Royal’ хэмээх загварын уг машиныг гаргахаар болвол загварын хувьд Роллс ройс байхаар тооцоолжээ.

“Chinggis Khaan Royal’ бүтээгдвэл хамгийн хямддаа гэхэд 1.5 сая ам.долларт хүрч зарагдана гэдгийг өнгөрсөн 2013 онд мэдээлж байсан юм. Хэрэв худалдаанд гарвал манай улстай гэрээ хийх бөгөөд захиалагч тал нь монгол улс байхаас гадна дэлхийн зах зээлд нээлттэй худалдаалах юм билээ.

Н.Ганаа