"ШОУ" хэрэгггүй, "ард түмэн хүлээж байна"
2016/01/12
Ипотекийн зээлийн хүүг бууруулах болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж гацаад байгаа найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгоход хууль эрхзүйн ямар шийдэл эрэх вэ гэдэг асуудлаар банк санхүү, Төв банк, УИХ-ын шийдвэр гаргах төвшний улстөрчдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнөсөн.
З.Энхболд “Урьдчилгааг 10 хувь болголоо гээд улс төрийн шоу хийгээд өнгөрч болно. Гэхдээ энэ хөтөлбөр өнөөдрийн хувьд хамгийн чухал хөтөлбөр. 10 хувь болгоод төр батлан даалт гаргаад явлаа ч иргэдэд төлөх мөнгө нь буурахгүй. Харин зээлийн хүүг бууруулснаар олон ч иргэдийн нуруунаас ачаа багасна" гэдгээ мэдэгдэв.
Тэгвэл дээрхийг ажил хэрэг болгохоосоо өмнө сонгуулийн шоу хийх гээд байна уу даа гэсэн харыг төрүүлээд авав. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Барилгын коллежийн төгсөх ангийн оюутнуудтай уулзаж, барилгын салбарт хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ барилгын салбарын хөгжилд ипотекийн зээлийн үүрэг өндөр гэдгийг онцлов.
Мөн мөнөөх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн 12 дугаар сараас ипотекийн зээл олголт зогссон гэдгээ давтав. Мэдээж үүний гол хохирогчид нь орон сууцны зээл авахаар төлөвлөж байсан иргэд байсан. Мөн барилгын салбар, энэ салбарт ажил эрхлэхээр бэлтгэгдэж буй оюутнууд та бүхэн. Ипотек бол нэг иргэн урт хугацаанд зээл авч, тодорхой хугацаанд бага хэмжээгээр төлбөрөө барагдуулсаар эцэст нь хөрөнгөтэй болж үлддэг санхүүгийн тогтолцоо юм. Энэ тогтолцооны цаана маш олон хүнийг ажилтай болгодог механизм байдаг. Барилга угсралт, барилгын материалын үйлдвэр, тавилгын үйлдвэрт ажилладаг, дотор засал чимэглэл хийдэг олон зуун мянган хүн ажлын байртай, орлогтой байдаг. 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олголт зогссон нь Барилгын политехникийн коллежид суралцаж буй оюутнууд та бүхэн сургуулиа төгсөөд ажилтай байх эсэх асуудалтай шууд холбогдох юм. Төгсөгчид нь хамгийн их ажлын байртай болдог салбар бол барилгын салбар, 100 төгсөгчийн 66 нь ажилд ордог. Өөр ямар ч салбарт ийм үзүүлэлт гарахгүй. Энэ үзүүлэлт 3 жилийн өмнө эхэлсэн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл аль салбарт хамгийн их өгөөжөө өгсөн болохыг харуулж байгаа юм гэв. Монгол Улс 1921-1990 он буюу 69 жилийн хугацаанд 100,000 өрх орон сууцанд орсон байна. 2008 онд барилгын салбарт 50,000 хүн ажиллаж байв. 2000-2012 онд ипотекийн зээлд 5000 айл хамрагдан, жилийн 20 хувийн хүү төлдөг байсан. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 25,000 орон сууц шинээр ашиглалтад орж, 96,000 хүн энэ салбарт ажиллаж байна. 2013-2015 онд жил бүр дунджаар 1322 мянган м2 орон сууц шинээр ашиглалтад орж, үүнийг 76,000 өрхөд ипотекийн зээлийн хэлбэрээр олгочихсон байна. Энэ эрчээр явах юм бол 70 жилийн хугацаанд барьсан орон сууцны бүтээн байгуулалтыг 4 жилд хийх, энэ хэрээрээ 96,000 хүний ажлын байрыг бий болгож, цалинтай болгож байна. Энэ бүхнээс харахад өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засгийн үр ашгаараа барилгын салбар уул уурхайн салбарыг орлох хэмжээнд эрчимжсэн. Үүнээс үүдэн хөдөлмөрийн зах зээл дэх барилгын салбарын мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдсэн байх. Эдийн засаг талаас нь харах юм бол барилгын салбарын үйлдвэрлэлийн зардал буурч байна.
Түүнчлэн барилгын салбарын үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлж, 865 аж ахуйн нэгжийн 945 үйлдвэр 79 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Чингис бондын хөрөнгө оруулалтын үр дүнг мөн энэ салбарын өсөлт, үр ашгаас харж болно. Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 95,695 ажлын байр бий. Цаашид барилгын салбарт ажиллахаар нийт 12,108 суралцагч сурч байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд барилгын нарийн мэргэжил эзэмшсэн 4,777 төгсөгчийн 68 хувь нь ажлын байртай болсон байна. 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох бодлогыг хэрэгжүүлж, дэмжиж байгаагийн бодит үр ашиг нь энэ хэмээв.
Ийнхүү хийж буй ажлаа танилцуулж, тайлагнаж байгаа нь зөв ч нөгөө талдаа сонгуулт дөхөж буй болохоор өөрийн сурталчилгаагаа далд утгаар хийж байгаа бололтой. Орон сууцны зээлийг хүүг бууруулах цаг нь хэдийнээ болсон. Олон иргэдийн зээлийн дарамтанд амьдарч байгааг гэдгийг эрх биш УИХ-ын дарга ойлгосон. Тэгвэл түүний шийдвэр ажил болж таван хувь болохыг ард түмэн хүлээж байна.
No · 2016/01/13
Shou ch bai yuu ch bai. Gol ni ene chin ard tumend heregtei shuu dee. 5% bolj buurahiig demjij baina
зочин · 2016/01/12
Зээлийн хүү 5% болж буурвал ард түмний нуруун дээрх ачаа хөнгөрнөө. Монголчууд цалингаа шууд зээлийн өрөнд өгч байна. Үүнээс болж худалдаа үйлчилгээ жижиг дунд үйлдвэрлэгчид бүгд дампуурч дууслаа
zochin · 2016/01/12
hudlaashdee maluudaa songuil duusaal bol kkkk
zochin · 2016/01/12
zarim neg ni nice gechijee yu medej nice gej bichej baigaan bol muu nohoin boow
luiwar · 2016/01/12
malnuudaa songuil dohood shou yawaad bnadaa naaa alnuudaa itgeed baigaam bish bizdee
зочин · 2016/01/12
Зээлийн хүү буурлаа гээд байрны өсөж зөвхөн барилгын салбарт хөрөнгө оруулалт хийсэн төрийн томчуудад л ашигтайгаас гадна дагаад дахиад л мөнгөний ханш унаж бүх юмны өсөөд сонгуулийн шоу болоод л өнгөрнө харж л байгаарай.
Зочин · 2016/01/12
Зээлийн хүү буурвал ард иргэдийн нуруунаас ачааг нь хөнгөлж байна шүү дээ! Би ч бас байрны зээлтэй үнэхээр хэрэгживэл миний амьдралд нэмэртэй
Зочин · 2016/01/12
тиймэээ хүлээлт гэдэг хэцүү байна хурдан ажил болгочуул иргэддээ хэрэгтэй бнашдээ
зочин · 2016/01/12
Орон сууцжуулах ажилд тов тодорхой арга хэмжээ аваад эхлэж байгааг шоу гэх нь хаашаа ч юм бэ дээ. төр иргэдээ орон сууцжуулах ажлыг яг таг гартаа атгаж байх хэрэгтэй. төрийн бодлогын гадна байж болохгүй. Зарим этгээдүүд төр оролцохгүй зах зээлийн замаар нь орхи гээд байдаг байхгүй юу?? Ийм бодолтой хүмүүс МАН хавиар л байдаг юм байна лээ дээ
aagii · 2016/01/12
ed nar amia l boddog argagui erhend songuuli bolohoor gants neg yum helj ehelj bna daa gehdee shou baih magadlaltai uchir ni turuunii songiiliin shou bol 5-n tolgoi baisan odoo haana naina nogoo 5-n tolgoi iim baigaa yum daa
Зочин · 2016/01/12
Баярлалаа тэгвэл болох юм байна
Зочин · 2016/01/12