Талийгаачийн дүрс улсын камерт яагаад бичигдээгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хэзээ тайлбарлах вэ
2016/01/12
Талийгаач Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн 11 сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сум явахаар ажлын хамт олонтойгоо тохирчисон байжээ. Харин 05-ны өглөө үүрээр автомашинаа айлын гаражид хийхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон байдаг юм. Ингээд ар гэрийнхэн нь Замын удирдлагын төвөөс байрлуулсан хотын замын камерт шүүлгэсэн боловч ямар ч дүрс бичигдсэн байгаагүй ажээ. Гэтэл 22-ын товчооны ойролцоох хувийн компанийн камерт түүний машинтайгаа явж байгаад, бууж бие засаад цааш явж буй дүрс бичигджээ. Эндээс харахад тэрбээр баруун тийш буюу Хөвсгөл аймаг руу машинтайгаа гарсан байгаа юм. Хамгийн хачирхалтай нь яг тэр камерны хажууд улсын замын камер байдаг ч түүний дүрс огт бичигдээгүй. Ингээд мөн Булган аймгийн шатахуун түгээх станцын камерт Хөвсгөл явж буй дүрс нь бичигдэн үлджээ.
Гэтэл 22-ын товчоо, 64-ийн гарам, Гуртын гүүр зэрэг Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлийн авто замыг хянадаг камеруудын алинд ч түүний дүрс бичигдээгүй байдаг. Мөн гэрээсээ гараад хотын аль ч замд орсон 22-ын товчоо хүртэл камер бий. Гэтэл яагаад зөвхөн түүний машин, дүр огт бичигдсэнгүй вэ. Хэн камерыг хариуцаж, дүрсийг устгав. Эсвэл яг тэр үеэр камерийг ажиллагаагүй болгов уу гэдэг маш том сэжиг байгаа юм.
Ингэж байтал алга болсноосоо зургаа хоногийн дараа буюу 11 сарын 11-нд түүний машин Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хүслийн хадны ойролцоо Балчингартын ар гэх газраас олдсон бөгөөд цогцосыг Хөвсгөл далайн 4 метрийн гүнээс олсон байдаг юм. Тэрбээр амьсгал хураахаасаа өмнө хүмүүст барьцаалагдсан, яах ч аргагүй алуулахаар болсон тухайгаа утсандаа бичиж үлдээсэн нь олон нийтэд ил болсон билээ. Мөн үүнээс гадна түүнийг сураггүй алга болохын нь өмнөх өдөр хүн залгаж, айлган сүрдүүлж, дарамталсан яриаг тэр утсандаа бичиж үлдээжээ. Тэгэхээр түүний амь насыг хөнөөсөн байж болзошгүй хүн нь тэрхүү утсаар дарамталдаг нөхөр ч байж болох нь байна. Үүнийг илрүүлэхийн тулд тухайн гар утасны оператор компанийн нууцлалыг харж хэргийг хөөн илрүүлж болохоор байгаа юм.
Гэтэл уг хэрэгт цагдаагийнхан хөдөлж өгөхгүй байгаа гэдгийг талийгаачийн аав Л.Төмөрсүх удаа дараа хэвлэлээр ярьж байгаа. Мөн ар гэрийнхэн нь хүүгийнхээ үхэлд Тост, Тосонбумбын нуруунд лицензтэй компаниудыг буруутгаж байгаа юм байна. Тэгвэл уг газар одоогийн байдлаар дараах 18 компани лиценз эзэмшиж байгаа бөгөөд ашиглалтын лицензтэй нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Саус гоби коэл транс” компани байгаа юм. Бусад компанынх нь хайгуулынх. Тиймдээ ч олон нийт түүний компанийг уг хэрэгт сэжиглэж байгаа нь ажиглагдаж байгаа. Тодруулбал ирвэс хамгаалах сангийн талбайн 50 хувийг Б.Чойжилсүрэнгийн компани эзэмшдэг гэх бичигтэй зураг фэйсбүүкээр түгээгдэж байна. Мөн Хууль зүйн сайд Дорлигжав Б.Чойжилсүрэнгийн үй зайгүй хуурай ах гэдгийг Чойжоо гишүүн нэгэн ярилцлагадаа тодорхой дурдсан байдаг юм билээ. Мөн эл хэрэгт хууль хяналтын байгууллага хариуцлаггүй хандаж байгааг талийгаачийн ар гэрийнхэн болон ард түмэн хэлж байгаа. Ямартай ч тухайн өдрийн хотын камер яагаад түүний дүрсийг бичээгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төв нэгэн цагт тайлбарлах биз ээ. Зөрчил гаргасан авто машиныг торгох болохоор тэд уг нь дээрх зурагт харуулснаар илрүүлж, дугаар номерийг нь хүртэл ингэж татаж, шуурхай ажилладаг юм байна.
Н.Ганаа
zochin · 2016/01/13
novshiin hiigemd amidarch bna
Зочин · 2016/01/13
Бугдийг нь 1 дор хийгеед буудачих юмсан ене муусайн хун хогнуудийг
Зочин · 2016/01/13
ssss · 2016/01/13
end yamarch aluurchin baihgui
Зочин · 2016/01/13
Mongoliin tsagdaa khend uilchildeg ni todorkhoi l bnadoo kameruudiig burzokhion baiguulalttai ajilluulaagui l bnashtee ene bol deereesee daalgavartai tsagdaa nariin oroltsootoi khereg l bna
LALARIIN BUSINESMAN ULSTURCH · 2016/01/13
LALARUUDAA BOLIOCHEE .PUTIN OLIGARHUUDAA ALSAN SHIG ALAH HUN GARNAA LALARUUDAAAAAAAAAAAA
Хувалз нарт · 2016/01/13
Дээл нь бөөстэй гүйж явсан дорлигжав багхан давраарай хүн буцаад байрандаа очдог жамтай шүү элбэгээ хужаа та 2 яах юм
Хувалз нарт · 2016/01/13
Өмхий хувалз чойлсүрэнгийн хүүхэдийг хэзээ нэгэн цагт алах аавын хүү байгаа гэдэгийг мэдэж ав мөн увсын өмхий дорлигжав 1990 онд малаа хариулж явсан
Zochin · 2016/01/12
Ta nar AH namiig songoson ta nariin songoson namiin nuhuduud iim l yum hj chaddag MAHnii ued sonsdog bsan bol odoo ued shuud l horino torgono barina bariwchlana alna ailgana surduulene iim l bna songoltoo zuw hiij sur ulaanbaatariin malnuudaa
Зочин · 2016/01/12
Dorligjawaa uiliin ur gj bdag.shuu.gulug mine chinii ohin chin uiliin ureer turked aimshigtaigaar jiwj uhsen udahgui chi ch uheh ym biluu bitgii ydarsan irgedee deerelhere deerelhere
зочин · 2016/01/12
УИХ гишүүд дандаа газрын хэдэн хувьтай л байх юм цэвэр улс төрчтэй болмоор бна одоо жирийн эх орноо газар нутгаа гэснийг алж эхэлж бна яах вэ
Зочин · 2016/01/12
Ter udur kamer ebdersen ch baij bolno shvv dee
Зочин · 2016/01/12
Замын камеруудыг тэр өдөр зориудаар ажиллагаагүй болгосон нь тодорхой байна. Хууль зүйн сайд Дорлигжав байсан цагт энэ хэрэг илрэхгүй юм байна л даа. Цагдаагийнхан маш сэтгэлгүй хандаж хэргийн газрын үзлэгийг ч олигтой хийхгүй бүх ул мөрийг балласан гэж бодож байна. Маш их харамсалтай байна Ард түмэн бид одоо хэнд юунд итгэж амьдрахын.
зочин · 2016/01/12
Цагдаа олох юмаа хэнээр ч заалгахгүй олно л доо. Харамсалтай нь энэ хэрэг тийм биш бололтой. Энэ аллага тэр Тосонбумба гэдэг баялагтай газартай холбоотой нь тов тодорхой боллоо. Тэр Чойжилсүрэн гэдэг нөхөр, түүний гар хөл бологсод энэ хэргийг хийсэн юм биш биз гэсэн хардлага бараг л хүн бүрд байгаа юм биш үү. Их мөнгөтөй этгээдүүд эрх ашгийнх нь өмнө хөндөлдсөн хэнийг ч өршөөхгүй шүү. Маш аюултай.
irgen · 2016/01/12
Huulì hyanaltiihan huuliin hureend anhaarlaa handuulj ilruulene gedegt itgej bna Manai stagdaa bidniig hamgaalna gej bid yaridag shagdaa huuliihan hergiig ilruulj unen zuviig olj uguurei
Зочин · 2016/01/12
Алуурчинг олоочдээ Цагдаагийнхан чадна даа Хөөрхий эх ороноо гэсэн хүү,хайран амь даа дэндүү олон үзээгүй тэр хүү даанч харамсалтай Өмнө нь яагаад арга хэмжээ аваагүй юм бэ Цагдаагийнхан муу ажлаад байна уу эхнэрээ зодсон эрийг тоохгүй байж байгаад эхнэрийг нь алуулдаг,ийм аймаар аллага болох гээд сануулаад байхад яагаад тоогоогүй юм бол доо