УИХ-ын энэ сарын 07-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэхүү хуулийг баталснаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн үүрэг хариуцлага нэмэгдэж, Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын статус нь албан ёсоор баталгаажиж байгаа хэрэг юм.

Хуулийг шинэчлэн найруулахдаа Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, Олон Улсын Улаан Загалмайн Хорооноос баталсан Үндэсний нийгэмлэгийн загвар хуулийн шаардлагад нийцүүлсэн. 4 бүлэг 15 зүйл, 65 заалттэй уг хууийн Үндсэн хууль, Монгол улсын Засгийн газрын тухай хууль, Донорын тухай хууль, Гамшгийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмаас бүрдэж байна.

Хуулийн 5.1-д “МУЗН нь Хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчим болон Женевийн конвенц, Нэмэлт протоколыг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн” гэж хуульчилсан. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний дүрэмд заасны дагуу МУЗН-ийн Хүмүүнлэгийн салбарт төрдөө туслах, нэмэлт хүч болж ажиллах зорилго, чиг үүргийг хуулийн 6 дугаар зүйлд хуульчилсан аж. Иймд МУЗН төрдөө нэмэлт хүч болж ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байгууллага болж байгаа юм.

хүмүүнлэгийн тусламжийг тус улсынхаа Улаанзагалмайн нийгэмлэгт хандан оруулж ирэх юм бол хууль зааснаар гааль, татвараас бүрэн чөлөөлөгдөх боломж бүрдэж байгаа юм.

Мөн ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн гэж хуульчилсан. Аливаа нэгэн гаднын хувь хүн, байгууллага хүмүүнлэгийн тусламж оруулж ирэх гэхлээр гааль, татвар төлөх болдог. Тэгвэл тухайн улсаас оруулж ирэх гэж хүмүүнлэгийн тусламжийг тус улсынхаа Улаанзагалмайн нийгэмлэгт хандан оруулж ирэх юм бол хууль зааснаар гааль, татвараас бүрэн чөлөөлөгдөх боломж бүрдэж байгаа юм. МУЗН-т сүүлийн жилүүдэд дотоодын үндэсний байгууллага тусламж дэмжлэг үзүүлэх болжээ. Энэ ч хүрээнд тус нийгэмлэгт хандивласан бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх гэнэ. Иймээс аливаа нэгэн хүмүүнлэгийн тусламж гаднаас оруулж ирэх гэж байгаа МУЗН нийгэмлэгт хандан татвараас чөлөөлүүлэх боломжтой болов. Мөн МУЗН нийгэмлэг нь олон нийтэд ил тод байна гэж заасны дагуу жил бүр найман удаагийн аудит шалгалтыг оруулахаас гадна олон улсын аудит хийлгэдэг байна. Иймд тус нийгэмлэгт хандивласан хүмүүнлэгийн тусламж эзэнтээ хэр хүрч байгааг жилд найман удаа шалгадаг гэсэн үг юм.

МУЗН зэвсэгт мөргөлдөөн ба нийтэд учирсан гамшигт байдлын үед эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх, гамшгийн үеийн хохирлыг аль болох бага хэмжээнд байлгахын тулд төрдөө нэмэлт хүч болон ажиллах зорилготой. Ингэхддээ үндэс, иргэний харьяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос нь үл хамааран тусламж үзүүлэх юм.

тус нийгэмлэгт хандивласан хүмүүнлэгийн тусламж эзэнтээ хэр хүрч байгааг жилд найман удаа шалгадаг

МУЗН байгуулагдаад 76 жил болж байгаа бөгөөд аймаг, дүүрэг, тусгай газарт 33 Дунд шатны хороо, 120 гаруй мянган гишүүн, дэмжигчтэй, 85 мянга гаруй Хүүхэд, залуучуудын Улаан загалмайн гишүүнтэй, 6420 гаруй мэргэшсэн сайн дурын ажилчидтай байна. Тус нийгэмлэг нь жилийн 4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй бөгөөд үүний 1 тэрбумыг нь ЕНБ-ын газар нь хандив цуглуулах, бусад Үндэсний нийгэмлэгүүдээс дэмжлэг авах зэргээр бүрдүүлдэг байна. Бүх аймаг, дүүргийн Улаан загалмайн хорооноос жилд 1 тэрбум төгрөгийн хандив, гишүүдийн татвар цуглуудаг аж. Энэ онд гадаадаас 1.6 тэрбум төгрөгийн тусламж авах болжээ. Тухайлбал, Английн хүүхдийг ивээх сангаас 600 сая төгрөгийн санхүүжилт олгох аж.

Т.Буянаа