Норвегийн Лиллехаммер хотноо энэ сарын 12-21-ний өдрүүдэд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан билээ. Энэ уралдаанд гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцсон бөгөөд багийн төрлөөр Б.Сумьяа алтан медаль авч Монгол улсын спортын түүхэнд нэгэн шинэ амжилтыг бичүүлсэн билээ. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцож, эх орондоо өвлийн олимпийн анхны алтан медалийг авчирсан нь энэ. Тэрбээр өнөө өглөө эх орондоо ирсэн юм.