Эрүүгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид БНХАУ-ын Эрээн хотоос өнгөрсөн бямба гаригт ирсэн 28 настай З,А гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг саатуулсан байна. Тэдний нэг нь Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтан хэмээх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд:

"Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдаас хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан хаагч байхгүй. Өдөр тутмын сонин, цахим сайтуудад нийтлэгдсэн 1988 онд төрсөн А гэгч иргэн тус байгууллагад ажилладаггүй болно" гэжээ.