Хэд хоногийн өмнөөс казинод их хэмжээний мөнгөөр рулет тоглож буй "үл таних" эрхмийн талаарх бичлэг цахим хуудаснаа байршсан билээ. Үүнээс шалтгаалж, дээрх "үл таних" хүнийг хэн болохыг нь тогтоох аян өрнөсөн гэж хэлж болно. Тэгвэл идэвхтэй өрнөсөн аяны үндсэн дээр "үл таних" хүнийг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн болохыг тогтоосон байна. Мөн түүнийг "250 сая төгрөгөөр Макаогийн казинод "рулет" тоглож байгаа бичлэг мөн" гэдгийг эх сурвалж баталжээ. Ер нь илэрсэн нь л энэ болохоос манай төрийн томчууд казинод олон тэрбумаар нь үрээд явж байдаг олон жишээ бий. Болдогсон бол энэ их мөнгийг эх орондоо л авч үлдэхсэн.