Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
2016/03/12
Монгол Улсын Засгийн газрын энэ оны 15 дугаар хуралдаан ирэх даваа гарагт буюу 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
| № | 
 Хэлэлцэх асуудал 
 | Засгийн газрын гишүүн | 
| 1 | Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай | Ц.ОЮУНБААТАР | 
| 2 | Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар авах зарим арга хэмжээний тухай* | С.БАЯРЦОГТ | 
| 3 | Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатарын санаачлан боловсруулсан Шатахууны эрсдэлийн нөөцийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | 
 Д.ДОРЛИГЖАВ | 
| 4 | Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Н.БАТЦЭРЭГ | 
| 5 | Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, гэрээний маягт батлах тухай | Д.ЭРДЭНЭБАТ | 
| 6 | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоол) | Р.БУРМАА | 
| 7 | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ | 
| Танилцуулах асуудал | ||
| 8 | Зам, тээврийн сайдын гадаад томилолтын тухай | С.БАЯРЦОГТ | 
| 9 | Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай | Н.БАТЦЭРЭГ | 






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    